“Даян дэлхийн зам мөрийг 193 орны тавхан нь засаж чадахгүй. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдийг байнгын, байнгын бус хэмээн хуваах ёсгүй” гэж олон улсын хамтын нийгэмлэгийн Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо очихдоо Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан мэдэгджээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шинэчлэх шаардлагатай тухай 10 гаруй жил ярьж буй. Гэхдээ улс бүрийн санал харилцан адилгүй байна.
ХУУЧИН ЕРТӨНЦ
Дэлхийн II дайнд ялсан орнууд 1945 онд НҮБ-ыг байгуулсан билээ. Тэдгээр улс НҮБ-ын гол байгууллагууд, тэдгээрт аль улс багтах, ямар эрхтэй байхыг тодорхойлсон. Тэр үед дэлхийн дүр зураг огт өөр байв.
Япон Улс Хирошима, Нагасаки хотоо атомын бөмбөгдөлтийн уршгаас ангижруулах гэж байсан, Герман хоёр хэсэгт хуваагдсан, Британийн бүрэлдэхүүнд Энэтхэг багтдаг, Индонез зэрэг олон улс тусгаар тогтнох замдаа дөнгөж орж явжээ.
Өдгөө Япон болон Герман дэлхийд гурав, дөрөвдүгээрт орох том эдийн засагтай улс болсон бол Энэтхэг ойрын 10 жилд Хятадыг гүйцэж түрүүлэн манай гаргийн хамгийн олон хүн амтай улс болж магадгүй. Бусад олон улс эдийн засаг, цэргийн хүчин чадлаа үлэмж бэхжүүлж, бүс нутагтаа тэргүүлэх болсон аж.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд бүтцийн асуудал байдаг, хориг тавих эрхээ урвуулан ашигладаг тухай өнгөрсөн дөрөвдүгээр сард тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгджээ.
Түүний өмнө уг албан тушаалыг хашиж байсан Кофи Аннан 2005 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шинэчлэх хоёр хувилбар санал болгож байв. Гэвч аль ч саналыг нь гишүүн орнууд батлаагүй.
СОНГОГДОГСДЫН КЛУБ
НҮБ-ын дүрэмд зааснаар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг дэмжин сахиулах гол хариуцлагыг тус байгууллагын гишүүд Аюулгүйн зөвлөлд хүлээлгэж, өөрсдийнх нь нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байдаг.
Өдгөө НҮБ 193 гишүүн улстай. Тэдгээрийн нэрийн өмнөөс Их Британи, Хятад, Орос, Америк, Франц гэсэн таван улс байнга ажилладаг. Үүний сацуу эдгээр улс хориг тавих онцгой эрх эдэлдэг. Тодруулбал, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн нэг нь татгалзахад санал хураалт бүтэлгүйдэг.
Ийм эрхийг хүйтэн дайны үед ЗХУ болон АНУ хамгийн идэвхтэй ашигладаг байжээ. Үлдсэн 10 суудлыг газар зүйн байршлаар хуваарилдаг. Африкийн орнуудад гурав, Ази, Өмнөд Америк, Баруун Европт тус бүр хоёр, Зүүн Европт нэг суудал тус бүр олгодог аж.
Жил бүр НҮБ-ын Ерөнхий ассамблей Аюулгүйн зөвлөлийн шинэ таван гишүүнийг хоёр жилийн хугацаагаар сонгож ирэв.
Аюулгүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэхийг хүсэж байгаа ч ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэхийг эсэргүүцдэггүй. Харин ч Энэтхэг, Бразилын байнгын гишүүн болох хүсэлтийг дэмждэг.
Гэхдээ Орос улс хориг тавих эрхээсээ татгалзахгүй. 1945 онд бий болсон эрхээ Вашингтон ч, Бээжин ч хамгаалдаг. Үүний сацуу өнгөрсөн оны есдүгээр сард Парис, Мехикогийн гаргасан, үй олноор хөнөөсөн болон бусад өргөн хүрээг хамарсан гэмт хэргийн хариуд авах арга хэмжээг хэлэлцэх үед хориг тавих эрхээ ашиглахаас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд сайн дураар татгалзах тухай санаачилгыг 100 гаруй улс дэмжжээ.
...Хятад улс НҮБ-ын байнгын гишүүдийн дунд Японыг байхыг хүсдэггүй. АНУ Германыг. Дөрвийн бүлгийн орнуудыг байнгын гишүүн болгохыг олон арван улс эсэргүүцнэ.
НҮБ дахь хүчний хуваарилалтад өөрчлөлт оруулахыг хүсэхгүй гэдгээс эхлээд нутаг дэвсгэрийн шийдэгдээгүй маргаан, бүс нутгийн өрсөлдөөн гээд янз бүрийн шалтгаан нэрлэж магадгүй...
Байнгын гишүүн болохыг Энэтхэг, Бразил төдийгүй Япон, Герман улс хүсдэг. Дөрвийн гэж нэрлэсэн энэ бүлэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүдийн тоог ч нэмэхийг санал болгож байна.
Байнгын гишүүдийн тоонд хэтдээ исламын шашинт хамгийн олон хүн амтай нэг улсыг оруулах асуудлыг ч идэвхтэй ярьж буй. Ийм улс байнгын гишүүд дунд байхгүйг Туркийн Ерөнхийлөгч шударга бус явдал гэжээ.
Италиас эхлээд Пакистан хүртэлх 10 гаруй улсыг нэгтгэсэн “Зөвшилцлийн төлөө нэгдэл” бүлэг Аюулгүйн зөвлөлийг илүү өргөжүүлэхийг санал болгодог. Тэд байнгын бус гишүүдийн тоог 20 болгох ёстой гэж үзэж байна.
Харин Африкийн холбоо Аюугүйн зөвлөлийн байнгын бус гишүүдийн тоог тав, байнгын бусыг зургаа, тэдгээрийн дотор Африкийн хоёр орноор нэмэгдүүлж, нийт 26 болгохыг санал болгожээ.
Өнөөдрийг хүртэл шинэчлэл хийхэд ноцтой саад болж буй зүйл нь 1998 оны арваннэгдүгээр сарын 23-ны Ерөнхий ассамблейн 53/30 тогтоол аж.
Тодруулбал, Ерөнхий ассамблейн гуравны хоёр хувийн дэмжлэгийг авсан тохиолдолд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, эсвэл өргөжүүлэх тогтоол батална гэж тэнд заасан байна.
ШИНЭ ТЭНЦВЭРТЭЙ БАЙДАЛ УУ, ЭСВЭЛ ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ УУ
Хятад улс НҮБ-ын байнгын гишүүдийн дунд Японыг байхыг хүсдэггүй. АНУ Германыг. Дөрвийн бүлгийн орнуудыг байнгын гишүүн бол гохыг олон арван улс эсэргүүцнэ.
НҮБ дахь хүчний хуваарилалтад өөрчлөлт оруулахыг хүсэхгүй гэдгээс эхлээд нутаг дэвсгэрийн шийдэгдээгүй маргаан, бүс нутгийн өрсөлдөөн гээд янз бүрийн шалтгаан нэрлэж магадгүй.
Аюулгүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг зөвхөн байнгын бус гишүүнээр өргөжүүлэх нь санал хураалтад хориг тавих одоогийн эрхийг яагаад ч өөрчлөхгүй.
Үүний зэрэгцээ сонгогдогсдын клубт элсэх нь тухайн улсын нэр хүндийг дээшлүүлэх төдийгүй НҮБ-ын гишүүн бусад 192 улсын өмнө хүлээх хариуцлагыг дээшлүүлдэг. Аюулгүйн зөвлөлд “Олон байх тусмаа дээр” гэдэг зарчим үйлчлэхгүй ч байж болзошгүй.
ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ
Дэлхийн 196 улсын төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд нар НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы үеэр үг хэлнэ.
Улс төрийн ерөнхий санал шүүмжлэлд оролцохын зэрэгцээ тэд Сирийн асуудлаас эхлээд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хүртэлх олон улсын тулгамдсан асуудлаар хоёр болон олон талын уулзалт хийхээр бэлтгэж байна.
Гол арга хэмжээ нь өнөөдөр болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын даргалан явуулах НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн хуралдаан юм. Энэ жилийн ерөнхий санал шүүмжлэл “Дэлхийд тэргүүлэх, энх тайван, эрх тэгш, тогтвортой нийгэм байгуулах зорилгоор хариуцлагыг хуваарилах гээд НҮБ-ыг бүгдэд ач холбогдолтой болгоё” сэдвээр өрнөнө.
Төлөөлөгч бүр үг хэлэхдээ юуны түрүүнд олон улсын тулгамдсан асуудлаар улсынхаа байр суурийг илэрхийлэх аж.