Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 32 нэрийн барааны үнэ тогтвортой, 4 нэрийн барааны үнэ буурсан, 0 нэрийн барааны үнэ өсчээ. Үүнд :
Махны дундаж үнэ:
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.03 хувиар буюу 67 төгрөгөөр буурсан, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.48 хувиар буюу 33 төгрөгөөр буурсан байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.49 хувиар буюу 38 төгрөгөөр буурсан, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.59 хувиар буюу 56 төгрөгөөр буурсан байна. Адууны ястай мах нэг килограмм мах дунджаар 6,125 төгрөг, ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 6,125 төгрөг байна.
Гурилын үнэ:
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-аас 1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
Төмс, хүнсний ногоо:
Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 700-1000 төгрөгийн үнэтэй байна. “Барс худалдааны төв”, “Хар хорин зах”-д хамгийн хямд буюу 700 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1000 төгрөгөөр “Оргил супер маркет” худалдаалж байна. Монгол луувангийн дундаж үнэ 2018 оны есдүгээр сарын 05-ны өдөр 1,440 төгрөг байсан ба түүнээс хойш тогтмол 1,430 төгрөгийн дундаж үнэтэй байв.
Бусад хүнсний бүтээгдэхүүн:
“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Бөмбөгөр худалдааны төв”, “Хар хорин зах”, “Оргил супер маркет” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр “Сансар супер маркет” худалдаалж байна.
Цагаан будаа хүнсний зах, дэлгүүрт 2500-3250 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Бөмбөгөр худалдааны төв”, “Барс худалдааны төв”, “Таван эрдэнэ зах”, “Хар хорин зах”, “Баянзүрх зах”-д хамгийн хямд буюу 2500 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3250 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байна. Шар будааны дундаж үнэ долдугаар сард 2,004 төгрөг байсан ба түүнээс хойш өнөөдрийг хүртэл тогтмол 1,984 төгрөгийн дундаж үнэтэй байв.