Менежер хүний үүрэг роль Хойд Америкийн мэргэжлийн лигүүдэд асар их. Тэрбээр клубийн өдөр тутмын үйл ажиллагааг гардан удирдахын зэрэгцээ трансферийн асуудлын судсыг барьж байдаг. Ямар тоглогчийг авч, аль сагсан бөмбөгчөө өгөх вэ гэдэг асуудал гагцхүү түүнээс л шалтгаална. Мэдээж, дасгалжуулагчийн байр суурь энэ асуудалд чухал байдаг ч эцсийн хариуг менежер гаргадаг юм. Тиймээс багийн сэхэх, мөхөх нь түүнээс шууд хамааралтай. Ноён менежерийн буруутай үйл ажиллагаанаас болж сөнөсөн баг байхад ухаалаг үйлдлийн нь үрээр мандсан клуб ч бий. Хамгийн тод жишээ гол “Кливлэнд Кавальерс”. Тус багийн ерөнхий менежер Дэнни Ферри шинэчлэлийг хэт хожимдож хийснээс болж өнөө цагийн НБА-г эзэгнэн буй Лейброн Жеймсийг ид оргил үед нь багтаа тогтоож чадаагүйгээр барахгүй сохор зоосны орлогогүйгээр өөр клубт алдаж байв.
Түүний арчаагүй ажиллагааны уршгаар “Кавальерс” лигийн хамгийн муу баг болтлоо доройтсон удаатай. Тэгвэл овсгоотой менежерийнхээ ачаар ондоо түвшинд дэвшсэн багийн жишээ бол “Майами” юм. Алдарт дасгалжуулагч асан, өдгөөгийн лидер менежерүүдийн нэг Пэт Райли хоёр жилийн турш уйгагүй зүтгэсний дүнд Лейброн Жеймс, Крис Бош гэсэн НБА-гийн акулуудыг өөрийн багийн супер од Дуэйн Уэйдтэй нэгтгэж чадснаар “Хит” баг үзэгчдийн хүсэн хүлээсэн супер амжилтыг үзүүлэхгүй байгаа ч тус баг маркетинг талаасаа асар их ашгийг олж, маш том орон зайг олон оны турш эзэлсэн билээ. Тэгвэл гайхалтай амжилтыг бүтээсэн сүүлийн жишээ бол “Голден Стэйт” багийн менежер Боб Майерсын замнал. Тэрбээр наймааны уран, мэдрэмжийн дээдэд хүрсэн гэдгээ олон үйлдлээрээ харуулж “Уорриорз”-ыг өнөө цагийн НБА-гийн ноён оргилд гаргаад байна. Энэ амжилт нь цаашид хэдэн жил ч үргэлжлэх нь бүү мэд. Гэхдээ түүнийг нэг зүйл хурцалж байгаа. Тэр бол Коланжелогийн цол.
Шилдэг менежерийг шалгаруулдаг шагнал 1972-1973 оны улиралд бий болсон бөгөөд түүнийг олгогч нь “Спортинг ньюс” хэмээх спортын сонин юм. Тус байгууллага шилдгийг шалгаруулахын тулд НБА-гийн гучин багийн менежерүүдийн дунд санал асуулга явуулдаг уламжлалтай. 39 жилийн түүхтэй уг шагналыг нийт 26 менежер хүртсэн байдаг. Тэдгээрээс Жерри Коланжело хамгийн олон буюу дөрвөн удаа шилдгээр шалгарсан. Бид энэхүү алдарт хүний тухай удахгүй нийтлэх болно. Дашрамд сонирхуулахад түүний хүү Райан эцгийнхээ мэргэжлийг өвлөн авч түүний адил НБА-гийн шилдэг менежерээр хоёр удаа шалгарсан юм.
Харин сүүлд Дэнни Эйнж гол дүрд тоглож, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан. Тэрбээр оновчтой шийдвэр гаргадаг ховор авъяасаа ашиглан өчнөөн жил дундуур амжилт үзүүлсэн “Бостон”-ыг НБА-гийн топ багуудын нэг болгосон юм. Чухам Эйнж дасгалжуулагч Бок Риверсийг “Орландо”-гоос зугтаалгаж, супер одод Кевин Гарнетт, Рэй Алленийг багтаа элсүүлсэн төдийгүй тэднийг Жермэйн болон Шак О’Нилээр хүч нэмэгдүүлсэн уран наймааг хийсэн билээ. Гэсэн авч Дэнни ердөө нэг удаа лигийн шилдэг менежерээр шалгарсан юм. Өдгөө Боб Майерсын эрин ид үргэлжилж байна.
НБА-ГИЙН УЛИРЛЫН ШИЛДЭГ МЕНЕЖЕРҮҮД
УЛИРАЛ |
НЭР |
БАГ |
1972/73 |
Жо Аксельсон |
Канзас Омаха Кингз |
1973/74 |
Эдди Донован |
Баффало |
1974/75 |
Дик Вертлиб |
Голден Стэйт |
1975/76 |
Жерри Коланжело |
Финикс |
1976/77 |
Рэй Паттерсон |
Хьюстон |
1977/78 |
Анжело Дроссос |
Сан-Антонио |
1978/79 |
Боб Фэрри |
Вашингтон |
1979/80 |
Рэд Ауэрбах |
Бостон |
1980/81 |
Жерри Коланжело |
Финикс |
1981/82 |
Боб Ферри |
Вашингтон |
1982/83 |
Золли Волчок |
Сиэтл |
1983/84 |
Фрэнк Лэйден |
Юта |
1984/85 |
Винс Борила |
Денвер |
1985/86 |
Стэн Кастен |
Атланта |
1986/87 |
Стэн Кастен |
Атланта |
1987/88 |
Жерри Краузе |
Чикаго |
1988/89 |
Жерри Коланжело |
Финикс |
1989/90 |
Боб Басс |
Сан Антонио |
1990/91 |
Бакки Бакуолтер |
Портленд |
1991/92 |
Уэйн Эмбри |
Кливленд |
1992/93 |
Жерри Коланжело |
Финикс |
1993/94 |
Боб Уитситт |
Сиэтл |
1994/95 |
Жерри Уэст |
Лейкерс |
1995/96 |
Жерри Краузе |
Чикаго |
1996/97 |
Боб Басс |
Шарлотт |
1997/98 |
Уэйн Эмбри |
Кливленд |
1998/99 |
Геофф Петри |
Сакраменто |
1999/00 |
Жон Габриэль |
Орландо |
2000/01 |
Геофф Петри |
Сакраменто |
2001/02 |
Род Торн |
Нью-Жерси |
2002/03 |
Жо Думарс |
Детройт |
2003/04 |
Жерри Уэст |
Мемфис |
2004/05 |
Брайан Коланжело |
Финикс |
2005/06 |
Элжин Бэйлор |
Клипперс |
2006/07 |
Брайан Коланжело |
Торонто |
2007/08 |
Дэнни Эйнж |
Бостон |
2008/09 |
Марк Варкентейн |
Денвер |
2009/10 |
Жон Хаммонд |
Милуоки |
2010/11 |
Пэт Райли |
Майами |
2010/11 |
Гэр Форман |
Чикаго |
2011/12 |
Ларри Бёрд |
Индиана |
2012/13 |
Масаи Уджири |
Денвер |
2013/14 |
Ар Си Бьюфорд |
Сан Антонио |
2014/15 |
Боб Майерс |
Голден Стэйт |
2015/16 |
Ар Си Бьюфорд |
Сан Антонио |
2016/17 |
Боб Майерс |
Голден Стэйт |
2017/18 |
Дэрил Мори |
Хьюстон |