Улсын хэмжээнд 2018 оны эхний хагас жилд 38.055 эх амаржиж, 38.310 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2743 (7.8 хувь)-аар, амьд төрсөн хүүхэд 2774 (7.8%)-өөр нэмэгдсэн байна. Энэ оны 6 дугаар сард 6481 эх амаржиж, 6525 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 47 (0.7 хувь)-гоор, амьд төрсөн хүүхэд 50 (0.8%)-аар нэмэгдсэн байна.