Гоо сайхны олимп гэгдэх “Дэлхийн мисс”-ийн ялагчаар аль орны гоо бүсгүй тодрох вэ гэдэг хүн бүрийн анхаарлыг татдаг. Энэхүү уралдаанд хамгийн олон удаа тэргүүлсэн улсуудын жагсаалтанд Венесуэл, Энэтхэг, Хятад улс багтдаг.
Дэлхийн сайхан хүүхэн шалгаруулах тэмцээнийг 1951 онд Эрик Морли Их Британид анх явуулжээ. 2000 онд түүнийг нас барахад эхнэр Жулия Морли нь тус ажлыг үргэлжлүүлэн жил бүр зохион явуулж байна. Дэлхийн мисс шалгаруулах байгууллага Их Британи улсын Лондон хотод байрладаг. Одоогийн Дэлхийн Мисс бол Энэтхэгийн Мисс Мануши Шиллар юм. 1951 онд Английн Лондон хотноо болсон анхны дэлхийн миссийн тэмцээнд 26 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж Швед Улсын мисс Кики Хакенсон түрүүлж байв.
Оны оны Дэлхийн миссүүдийн нэрсийн жагсаалтыг бэлтгэн хүргэж байна.
2017 оны дэлхийн мисс Энэтхэгийн гоо бүсгүй Мануши Шиллар 117 орны сайхан бүсгүй Хятад улсын Санья хотод цуглан олон шалгуураар өрсөлдөж, 2017 оны 11 сарын 18-нд дүнгээ гаргахад Энэтхэг улсыг төлөөлөн оролцсон Мануши Шиллар «2017 оны Дэлхийн сайхан хүүхэн»-ээр өргөмжлөгдөж, өмнөх жилийн гоо бүсгүй Стефани Дел Валле титмээ шилжүүлэн өгөв. Ийнхүү Мануши Шиллар Энэтхэг улсаас тодорсон 6дахь Дэлхийн Мисс болсон юм.
2016 оны дэлхийн мисс Пүэрто-Риког төлөөлөн оролцсон Стифан Дел Валле
Дэлхийн сайхан хүүхэн шалгаруулах 66-р удаагийн тэмцээн Вашингтон хотын МЖМ хэмээх газар зохиогдсон билээ. 117 орны сайхан бүсгүй Америк улсын Вашингтон хотод цуглан олон шалгуураар өрсөлдсөн бөгөөд 2016 оны 12 сарын 18-ны өдөр ялагчаар Пүэрто-Риког төлөөлөн оролцсон Стифан Дел Валле тодорсон юм.
2015 оны дэлхийн мисс Испани улсыг төлөөлөн оролцсон Мирея Лалагуна
114 орны сайхан бүсгүй Хятад улсын Санья хотод цуглан олон шалгуураар өрсөлдөж, 2014 оны 12 сарын 14-нд дүнгээ гаргахад Испани улсыг төлөөлөн оролцсон Мирея Лалагуна «2014 оны Дэлхийн сайхан хүүхэн»-ээр өргөмжлөгдөж, өмнөх жилийн гоо бүсгүй Ролин Страусс титмээ шилжүүлэн өгсөн. Мирея Лалагуна Испаниас тодорсон анхны Дэлхийн мисс болжээ.
2014 оны дэлхийн мисс Өмнө Африк улсыг төлөөлөн оролцсон Ролин Страусс
121 орны сайхан бүсгүй Их Британи улсын Лондон хотод цуглан олон шалгуураар өрсөлдөж, 2014 оны 12 сарын 14-нд дүнгээ гаргахад Өмнө Африк улсыг төлөөлөн оролцсон Ролин Страусс «2014 оны Дэлхийн сайхан хүүхэн»-ээр өргөмжлөгдөж, өмнөх жилийн гоо бүсгүй Меган Янг титмээ шилжүүлэн өгсөн.
2013 оны дэлхийн мисс Филиппин улсыг төлөөлөн оролцсон Меган Ян
127 орны сайхан бүсгүй Индонез улсын Бали аралд цуглан олон шалгуураар өрсөлдөж, 2013 оны 9 сарын 28-нд дүнгээ гаргахад Филиппин улсыг төлөөлөн оролцсон Меган Янг «2013 оны Дэлхийн сайхан хүүхэн»-ээр өргөмжлөгдөж, өмнөх жилийн гоо бүсгүй Юй Вэньшя титмээ шилжүүлэн өгчээ. Меган Янг 63 жилийн түүхэн дэх Филиппинээс тодорсон анхны, одоогоор ганц Дэлхийн мисс юм.
2012 оны дэлхийн мисс Хятад улсыг төлөөлөн оролцсон Юй Вэньшя
116 орны гоо бүсгүй Хятад улсын Ордос хотноо цуглан олон шалгуураар өрсөлдөж, 2012 оны 8 сарын 18-нд дүнгээ гаргахад Хятад улсыг төлөөлөн оролцсон Юй Вэньшя «2012 оны Дэлхийн сайхан хүүхэн»-ээр өргөмжлөгдөж, өмнөх жилийн гоо бүсгүй Ивиан Саркос шинэ миссийн толгойд эрдэнийн титмийг өмсгөж өгчээ.
2011 оны дэлхийн мисс Венесуэл улсыг төлөөлөн оролцсон Ивиан Саркос
113 орны гоо бүсгүй Их Британи улсын Лондон хотноо цуглан олон шалгуураар өрсөлдөж, 2011 оны 11 сарын 6-нд дүнгээ гаргахад Венесуэл улсыг төлөөлөн оролцсон Ивиан Саркос «2011 оны Дэлхийн сайхан хүүхэн»-ээр өргөмжлөгдөж, өмнөх жилийн гоо бүсгүй Александриа Миллс титмийг өмсгөж өгчээ.
2010 он АНУ-ын гоо бүсгүй Александра Миллс
Хятадын аялал жуулчлалын “Санья” хотод зохиогдсон “Дэлхийн мисс 2010” тэмцээний ялагчаар АНУ-ын гоо бүсгүй Александра Миллс тодорсон. Дэлхийн мисс АНУ-ын Кентукки мужийн Луисвиллаас гаралтай юм. Тэрбээр 1992 оны дөрөвдүгээр сарын 26-нд төржээ. Александра Миллс Бостоны их сургуулийн хууль эрх зүйн ангид суралцаж байгаа аж. Өнгөрсөн жилээс эхэлж “Green City” төрийн бус байгууллагыг удирдах болжээ.
2009 оны дэлхийн мисс Гибралтарын гоо бүсгүй Кайане Алдорино
Өмнөд Африкийн Иохансбург хотноо зохиогдсон “Дэлхийн мисс”-ийн титмийн эзнээр анх удаагаа Гибралтар улсын мисс Кайане Алдорино тодорсон юм. Тэрбээр 1986 оны долдугаар сарын 8-нд төржээ. Кайане Алдорино “Дэлхийн мисс”-ийн холбооны зөвлөхөөр ажилладаг гэнэ. Түүнийг 2014 оны “Дэлхийн мисс”-ийг хөтлөх магадлалтай гэжээ.
2008 оны дэлхийн мисс Оросын гоо бүсгүй Ксениа Сухинова
Оросын гоо бүсгүй Ксениа Сухинова Сибирийн Тюмэнд амьдардаг. Тюмэний нэрэмжит их сургуульд гарын тос, хийн түлшний инженерийн чиглэлээр суралцдаг. 1987 оны наймдугаар сарын 26-нд төржээ. 178 см өндөр юм. Ксениа Сухинова 2008 онд ОХУ-ыг төлөөлөн Өмнөд Африкийн нийслэл Иоханнесбург хотод болсон тэмцээнд түрүүлж “Дэлхийн мисс”-ийн титэм зүүжээ. Тэрбээр эх нутагтаа загвар өмсөгчийн дугуйлан ажиллуулангаа, 100 гаруй сэтгүүлийн нүүрийг чимсэн гэнэ.
2007 оны дэлхийн мисс Хятадын гоо бүсгүй Чжан Цзылинь
1984 оны тавдугаар сарын 22-нд төрсөн. Дэлхийн 106 орны гоо бүсгүйчүүд 57 дахь удаагийн “Дэлхийн мисс”-д оролцсоноос БНХАУ-ын мисс Чжан Цзылинь 2007 оны гоо бүсгүйгээр тодорсон. Тэрбээр таван сарын өмнө хуримаа хийжээ. Хятадын хамгийн том загварын агентлаг болох “Asia model” группийн ерөнхийлөгчөөр ажиллаад гурван жил болж байна.
2006 оны дэлхийн мисс Грекийн гоо бүсгүй Татана Кучирава
Польшийн Варшав хотод зохион байгууллагдсан “Дэлхийн мисс”-ийн ялагчаар Татана Кучирава тодорсон билээ. Тэрбээр 1987 оны арванхоёрдугаар сарын 23-нд төрсөн. Одоо Грекийн төв театр ажиллаж байна. 2008 онд хуримаа хийжээ.
2005 оны дэлхийн мисс Исландын гоо бүсгүй Уннир Бурина
2005 оны “Дэлхийн мисс”-ийн ялагчаар Уннир Бурина тодорсон юм. 1984 оны тавдугаар сарын 24-нд төрсөн. 177 см өндөр. Тэрбээр НҮБ-ын Аюулгүй зөвлөлд ажиллаж байна.
2004 оны дэлхийн мисс Перугийн гоо бүсгүй Мариа Жулиа
1984 оны долдугаар сарын 10-нд төрсөн. 2004 оны “Дэлхийн мисс”. Тэрбээр Перу улсын сөрөг хүчинд ажиллаж, ирээдүйд улстөрч болохоор бэлтгэгдэж байна.
2003 оны дэлхийн мисс Английн гоо бүсгүй Россина Дианна
1984 оны долдугаар сарын 14-нд төрсөн. Тэрбээр дуучин юм. Таван альбом гаргасан, амжилттай яваа уран бүтээлч. “Love” хэмээх дуу нь “Billboard”-т багтаж байжээ.
2002 оны дэлхийн мисс Туркийн гоо бүсгүй Азра Акин
1981 оны арванхоёрдугаар сарын 8-нд төрсөн. Тэрбээр Орос улсад гэрээт моделиар ажиллаж амьдарч байна.
2001 оны дэлхийн мисс Нигерийн гоо бүсгүй Агбани Дегори
1982 оны арванхоёрдугаар сарын 22-нд. Нигерийн төв телевизэд редактораар ажиллаж байна. Тэрбээр хоёр ихэр охинтэй гэнэ.
2000 онын дэлхийн мисс Энэтхэгийн гоо бүсгүй Приянка Чопра
1982 оны долдугаар сарын 22-нд төрсөн. 2000 оны дэлхийн мисс Приянка Чопра “Дэлхийн мисс” телевизийн кинонд Энэтхэгийн миссийн дүрд тоглож, амжилтаа зөгнөж байжээ. Тэрбээр аль хэдийнэ Холливудад хүлээн зөвшөөрсөн жүжигчин юм. Нэг жилийн өмнө охинтой болсон. Волливудын хамгийн алдартай таван жүжигчний нэг.