Нийтлэл 32
Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Д.Нацагдорж.
Сүүлийн 2000 жилээс 600 жилд нь их айл нутаг төргүй, 1600 жилд нь төртөй байв. Манжийн хур болж төр хаагдсан 250 жил, Уйгур ил мөхөж уйгур улс бий болон Киданы хур болж төр хаагдсан 350 жил. Сүүлийн 250 жилд төр хаагдан ардын сургууль үгүй болсон тухай нийтлэл хүргэсэн. Кидан, Манж угтаа Модун Шаньюгийн зүүн сайн Вангийн газар ус буюу тухайн үедээ Дүнхүү гэж нэрлэгдэж байв.
Монголчууд хамгийн сүүлд төрөө Энх-Амгаланд (Канши) алдсан нь угтаа манжуудад биш Манж хаантай хан үндэстэнд алдсан болно. Төр үгүй болсоор ой санамж балрав. Ой санамжаа балруулахгүйн тулд дээдэс угшдаа (үр хойчисдоо) толь болон түүхэн бичиг үлдээдэг. Харийн ил ой санамжийг үгүй болгохын тулд ой санамж тээгч түүхэн ном, толь бичгийг нь устгадаг.
Устгуулахгүй хүргэхийн тулд хадан дээр сийлж үлдээдэг. Диван Лугатын хувьд тавилан өөр. Уг ном түргийн төр доор буй, түргүүдтэй урагласан персүүдэд түрг хэл заах зорилгоор бичигдсэн болно. Тийм учир уг толь монголчуудад бүтнээрэй ирсэн монголчуудын мянганы толь болно.
Толио нээцгээе!
Хэсэг 1. Тайлбар шаардахгүй үгс
Жийргэвч “Г”. Жийргэвч “Г”-ийн үүрэг урт дуудагдаж буй эгшгийн дуудлагыг богиносгох зорилготой. Урт дуудлага нь хос сувгаар урсан өгүүлэхээр гацаа үүсгэдэг.
саг-саах. Эр куй сагди. Эр хонь сагжээ (саажээ). Саг-саа буюу саах. Зөв бичлэг нь сах буюу саг. Монголчууд “цага идээ” буюу “сага идээ” гэдгийн учир ийм болно.
сагил - саагдах. Сут сагилжээ. Сүү саальжээ буюу саагдсан сүү. Сагил - Саиль буюу сааль болно. Зөв бичлэг нь “сайли” болно. Я.Цэвэлийн толиор: сааль 1. Сүү, цагаан идээ, сааль хураах; сааль сүү элбэг, сааль саах, сааль бэлдэхээр сав бэлд зүйр үг. 2. саах мал, саалийн үнээ, саалийн хувин. Охор дүгнэлт: Мянган жилийн өмнө өвөг дээдэс тов тодорхой бичин үлдээжээ.
Сааль гэдэг нь сүү саах явц. Харин саасан сүүг саальмаг (хайльсан тосыг хайльмаг) гэдэг байжээ. Монгол улс 250 орчим жил ардын сургуульгүй байсны дараа аж төрж байсан монгол хэл зүйн эрдэмтэн Я.Цэвэлийн (1902-1984) хувьд гэрийн хэлээрээ 5000 гаруй жил хөгжижүү толийг бүтэн сэргээнэ гэдэг нь боломжгүй зүйл байв. Хэрэв Я.Цэвэл Диван Лугат болон “Хадны бичгийг” судалчихсан бол маш сайн толь бичих байчдээ гэж мань бодон сууна.
Я.Цэвэлийн бүтээлтэй ажиллахаар уг судлаач билгэ, газар усандаа хайртай, хэл соёлоо өвлүүлэгч нэгэн байв гээн дүгнэгдэж байна. Я.Цэвэл билгэ ч (толгой сайтай ч) эх сурвалж хомс үед толь бичгээ урлажээ.
сагим - саим. Нэг удаагийн сааль буюу саам. Зөв бичлэг нь сайм. Я.Цэвэлээр: Саам 1. Гүүний түүхий сүү; гүүний саам: 2. Нэг удаа саасан сүү; нэг саам, саам болох.
Диван Лугаатаас саамны тодорхойлолтыг уншаад мань мэл гайхав. Биен үзүм (би өөрөө) Архангай аймгийн Хотонт сум буюу айрагны өлгий нутгийн хүү. Монголын айрагны хөрөнгө Хотонтоос гарна. Мануус багаасаа гүүтэй айлын гүзээтэй хүү гээн айраг сөгнөж өссөн. Манай таван ханатай гэрийн хэлээр саам гэдэг нь гүүний сүү, сааль гэдэг нь бүх малынх гээн өгүүлнэ.
Гэрийн хэл бол гэрийн хэл. Үндсэн хэл бол үндсэн хэл. Мянган жилийн өмнөх манай өвөг дээдэс сүү саахыг сааль, саасан сүүг саальмаг, нэг удаагийн саалийг саам гэдэг байжээ. Үүнийг билсэн (ойлгосон) манд бүх зүйл тодорхой болж байна. Гүүг хоёр цаг дутам саах буюу давтамж олонтой учир саам гэдэг үгийг илүүтэй хэрэглэж иржээ.
Өдгөө мануус сүүний гарц хэд вэ гээн асуухын оронд саам хэд вэ гээн асуух нь зөв болно. Саам гэж зөвхөн гүүнд хэрэглэхгүй.
ПА түргээр: sağmak турк, соѓим узбек, сауылған, саум хасаг. Бүгд ижил өгүүлж байна.
Хүннү-Монгол буюу 5000 гаруй жил хөгжижүү, живхэржүү мал ахуйн хэлээр “саалийн үнээ”, “саах мал” гэж нэг утга хоёр үгээр илэрхийлэгдэхгүй. Нэг утга нэг үгээр илэрхийлэгдэнэ. Диван Лугаатаас эрье.
“йилин - гүү гэх мэт бүх турайтны сүү гаргах эрхтэн”. Йилин-дэлэн. Й Д зармин.
“йилки - мал. Дөрвөн хөлтэй амьдтын ерөнхий нэр”. Йилки-дэлки буюу “дэлэ’э” болно. Махмуд али Кашгари өөрөө түрг хүн биш учир уг үгийг зөв тодорхойлсон эсхэд эргэлзээ байна.
сигир - том эвэрт мал. Сигир-сир үзийн дуудлага. Угийн дуудлага нь сар буюу шар. “Том эвэрт мал” гэдэг нь үгчилсэн орчуулга, мал ахуйн хэлээр том эр үхэр болно. ПА түргээр: sığır турк, рі қара мал хасаг, сигир узбек. Диван Лугаттай бүгд таарч байна.
“сурук - гэрийн сүрэг амьтан”. Сурук-сүрэг. Сүрэг мал. ПА түргээр: sьrьsь турк, пода, гала; узбек, табын хасаг. Диван Лугаттай монголчуудын үг таарч байна.
ирк - дөрвөн настай хонь. Ирк-ирэг. ПА түрг хэлээр: олсонгүй.
атан - зассан, агталсан тэмээ.
ир-шившиг. Эр ир болжээ. Эр шившиг болжээ. Ир-эрээ болно.
ирра - шившиг. Ирра-эрээ болно. Монголчууд өдгөө эрээ цээргүй гэдэг нь эрээг цээрэлдэггүй буюу хоргилдоггүй гэсэн утга болно. Эрүү шүүлт гэдэг нь эрээ шүүлт буюу шившигт, хорт зүйл хийснийг нь шүүн тогтооно гэсэн утга. Эрүү шүүлт гэдэг нь ял биш. Эрүүгийн хууль гэдэг нь эрээгийн хууль буюу бусармаг зүйлд буюу эрээ үйлдэлд зориулсан хууль болно.
йала - буруутгах (ямар нэг юманд яллах). Йала-ял болно. ПА түргээр: suзlama турк, айблаш, ќоралаш узбек, айып хасаг. Монгол “ял” Диван Лугаттай таарч байна. Турк, узбек, хасгууд кораны араб үг хэргэлэх буй.
асиг-ашиг. ПА түргээр: kar турк, фойда, даромад, узбек, пайда хасаг. Диван Лугаттай орчин цагийн монгол “ашиг” таарч байна. Турк, узбек, хасгууд араб перс үг хэргэлж байна.
арк -“эрх”; “тушаал биелүүлэх”. Арк угийн дуудлага эрх үзийн дуудлага. ПА түргээр: yetkileri турк, ҳокимият узбек, өкілеттіктері хасаг. Диван Лугаттай монгол “эрх” таарч байна. Турк, узбек, хасгууд араб, перс үгс авав.
”айак - аяга”. “Угсууд уг үгийг мэдэхгүй. Аягыг шанага гэнэ”. Өдгөө монголчууд хутгах иштэйг нь шанага ишгүйг нь аяга гээн өгүүлнэ. ПА түрг хэлээр: fincan, bardak турк, пиёла узбек, кесе хасаг. Мянган жилийн өмнөх Диван Лугат толиор монголчууд өдгөө хүртэл өгүүлсээр.
“ам - эм. Ам өгдөг нэгнийг амжи гэнэ”. Ам угийн дуудлага эм үзийн дуудлага. Амжи угийн дуудлага эмч үзийн дуудлага. Эм өгдөг нэгнийг эмч гэнэ. ПА түргээр: ilaз турк, даво, дори узбек, дәрі-дәрмек хасаг. Өнөөдөр монгол улсын эмийн санд ороод “ам” авъя гэвэл Дамдинсүрэнгээр угийн сувгаа огтлуулсан монголчууд шууд ойлгохгүй байх.
Хос сувгийг мэддэг нэг нь “ам” гэхээр үл ойлгож байвал үзээр “эм” гээд өгүүлэхээр бүгд билрэнэ. Эмч гэдэг үг эм өгдөг нэг нь гэж мянган жилийн өмнө тэмдэглэгджээ. Турк, узбек, хасгууд тариалан ахуйн перс араб толиор мал ахуйн хүннү-монгол толио солив.
“ад - хийсэн, уралсан эд, давуу гэх мэт”. “Богиноор ад - сайн. Адку ад сайн хийгдсэн эд”. Ад угийн дуудлага эд үзийн дуудлага. “Эд гоо эд” гэж хамгийн сайн эдийг хэлдэг байв. ПА түргээр: şey, nesne турк, буйум, нарса, омонат узбек, зат хасаг. Зөвхөн монголчууд мянган жилийн өмнөх Диван Лугатаараа өгүүлсээр байна. “Эд” уг үг хадны бичигт оржээ.
анд - андгай. Өдгөө анд болно гэдэг нь андгай өргөнө гэсэн утга болно.
”андик - андгай өргөх гэсэн утга”. Диван Лугатаар андгай гэдэг нь үйл үг болж байна. ПА түрг хэлээр: yemin, ant турк, онт, қасам узбек, анты хасаг. Анд буюу андгай гэдэг үгийг бүгд хэрэглэж байна.
Монголын нууц товчоо ба Диван Лугат
уба’а - “овог” Угс толиор. Араб бичигт “О” үсэг байхгүй. Уба’а-обага буюу обог болно. Тэгэхээр түргийн үед обог гэдэг үг байжээ. Диван Лугат монголчуудад зөвхөн толь бичиг биш мөн түүхэн эх сурвалж болно. Монголын нууц товчоонд овог гэж арвин гарна.
ар - “эр хүн”. “Олон тоогоор – аран-дүрэм бус тохиолдол”. Ар угийн эр бол үзийн. Монголын нууц товчоон эрсийг “аран” гэж олонтаа бичжээ. Хүннү-монгол хэлээр бичсэн хадны бичигт мөн эрсийг “аран” гэсэн дуудлагаар сийлжээ. Хадны бичээсд угулан, бүгдэн гээн олон тоог “н” илэрхийлсэн тохиолдол байна.
Өдгөө монголчууд үзийн дуудлагаар эрс=эр+с (олон тоо үүсгэгч С), угийн дуудлагаар ард=ар+д (олон тооны үүсгэгч Д ) дуудаж байна. ПА түрг хэлээр: erkek турк, эр киши узбек, ер адам хасаг. Бүгд ойролцоо дуудаж байна.
- том, их. Өдгөө монголчууд илүү гэдэг нь үлү буюу улуг гэсэн үг болно. МНТ-203: Шикикутуку өгүлэрүн: “Боорчи Мукали тан хэнээсээ “хүлеү” тус хилээ? Хэнээсэ “хүлеү” хүч өкүлэ’э?”. Хүлеү-“х” гээгддэг үсэг буюу дуудлага нь үлеү буюу үлүү болно.
Өдгөө мануус илүү гэдэг нь буруу бичлэг бөгөөд зөв нь үлүгү буюу үлүй болно. Шикикутук Боорч Мухалай тан хэнээс илүү тус хийлээ? гээн барьцсан болно.
ун - “авиа”, “дуу”. Мөн “уун” гэж дуудаж болно. Бичиг унших гэдэг нь бичсэн зүйлийн утгыг авиа дуугаар илэрхийлэхийг хэлнэ. МНТ-146: Соргон шарын охин Хадааны эр алагдаж, Хадаан өгүлэрүн “унгшиж хайлж уйлаба би”. Өнөөгийн хэлээр Хадаан зүгээр ихэр татаж уйлаагүй чангаар үглэн уйлжээ.
ууж - ямар нэг юмны зах”. Уулын ууж – уулын төгсгөл хэсэг. Хувцасны ууж-зах болно. МНТ-73: Өгүлэн үжин хужтала бүсэлжү буюу уужтала бүсэлжү гэжээ. Яагаад уужийг хуж гэж бичсэн нь урт дуудлага гаргахгүй гэснийх болно. Ууж гэдэг нь урд хойд хормойны доод ирмэг болно.
Тариалан ахуйд буюу Персид Х-XI зуунд бий болсон үгс
арук. Персик, абрикос чавганы ерөнхий нэр. Персик - тулук арук, абрикос - сариг арук, чавга - хар арук.
угут - пивоны хөрөнгө. Олон төрлийн ургамлыг нийлүүлэн арвай холин гаргаж авдаг.
Тариалан ахуйд буюу Персид X-XI зуунд бий болсон үгсийг энэ удаа үүгээр өндөрлөе.
Мэдэх юм шиг мэдэхгүй үгс
Өдгөө малчид оторлоно гээн өгүүлнэ. Отор гэдэг изгүр от+ор гэсэн изнээс бүрдэнэ. От гэж юу гэсэн үг вэ? Диван Лугатаас харъя.
-“ургамал”, “өвс”.
-“эм”. Ургамал, өвсөөр хийсэн эм. Утажи эмчлэгч. Ут-от болно. Утачи-отачи буюу оточ болно.
Тэгэхээр оторт гарна гэдэг нь өвстэй, ургамал байгаа газар гарна гэсэн утга. От+ор=өвс+байгаа.
асан - “сайн”. Асан му сан. Ингэж амар мэндийг асууна. Тайлбар: муу - асуух хэлбэр. Сан – тани ижил утга. Чи - та эх утга нь ижил болно. Асан - угийн дуудлага, эсэн – үзийн дуудлага. Өдгөө монголчууд эсэн мэнд явж ирэв үү гэдэг нь сайн явж ирэв үү гэсэн утга. Асан - сайн нэг үг гэдэг нь гийгүүлэгч дээр суурилсан хүннү - монгол хадны бичигт гийгүүлэгч өмнөө ардаа эгшигтэй дуудагдаж болдгийн учир. Энэ тухай хадны бичгийг дэлгэр өгүүлэхээр уншигч танд хүргэе.
"сайны дохио". Өдгөө монголчууд аз - завшаан гэж өгүүлнэ.
“ий - хоргилсон утгатай үг”. Уг үгийг монголчууд хэлд орж буй бага насныханд хориг болгон хэрэглэнэ. Зуух руу очиж болохгүй гэсэн хоригийг “ий хахаа” гэх мэт. “Ий” үзийн дуудлага “ай” угийн дуудлага. Хориглож загнах үедээ “чи яагаад байна ай! эсвэл айн” гээн өгүүлнэ. Уг үгийг үйл үгийн араас залгахаар хориглосон утга гарна.
Чи үүнийг авч болно - зөвшөөрсөн хэлбэр. Боль - хоргилсон изгүр. Уг изгүр бол+ий гэсэн хоёр изээс бүрдэнэ. Зөв бичлэг нь “болио”. Уг хоригийг эс болно, үл болно гээн илэрхийлж болно. Ий+л=ийл гэсэн үгүйсгэсэн үйл үг болно. Энэ тухай монгол хэл судлалд ойлголт байхгүй. Жишээ: арил=ар (ор - байна гэсэн утга) + ийл (үгүйсгэл) буюу “ор үгүй бол” гэсэн утга. Үүнтэй ижил арилгах, арилжаа гэх мэт.
ариг - цэвэр. Үүнээс арчих, аригун буюу ариун гэсэн үгс мөчирлөнө.
Ганц тоо олон тоо
Өнөөгийн монгол хэл мянган жилийн өмнөх хүннү-монгол хэлэнд зарим үгсийн тооны хэлбэр зөрж буй нь ажиглагдаж байна.
ум - өмд. Ум - өм. Өдгөө монголчууд олон тоогоор өмд гэнэ.
йунг - ноос. Йунг - унг болно. Монголчууд өдгөө олон тоогоор унгас гэнэ. Мянган жилийн өмнө “унг” гээн ганц тоогоор өгүүлнэ.
Дамдинсүрэн дүрэмчид хэзээ ч танихгүй, хүннү-монгол хэлний зүй тогтлыг мэдэгч нарт хялбар билирэгдэх үгс
Та бүхэнд үгийн дунд ордог жийргэвч “Г”-ийн тухай өгүүлсэн. Харин үгийн урд ордог жийргэвч “Г” тухай өгүүлнэ. Үгийн эхний эгшиг аажимдаа уртаар дуудагдахаар хос сувгийн изгүүр урсан дуудагдахаа больно. Европ хэл шиг цохилттой болно гэсэн үг. Ийм урт эгшгийн дуудлагыг богиносгохын тулд жийргэвч “Г” авна. Энэ явц овог аймаг болгонд өөр өөрөөр явагдана.
Диван Лугатыг бичих үеэрээ Махмуд али Кашгари Уж, Жикил, Аргу, Угс, Йагма, Кифжак, Туркман, Йамак, Тухси, Гуззийя, Барсган, Сайрам-Исбижаба, Канжаг аялгуунуудыг судалжээ. Аялага бүр өөр өөрийн онцлогтой. Дийлэнхийх нь хэрэглэж буй толийг Махмуд турк гэж өгүүлж байна. Турк гэдэг нь ерөнхий нэр болно.
“уд – бух, Жикил толиор”. Бухыг “бух” гэж Жикил аялгаас бусад бүгд дуудна. Уд-уз хоёр адил.
укуз - бух. “Уз” гэдэг анхны үгний дуудлага урт болон ирэхээр жийргэвч “К”-г авна.
укуз - буюу урсгал ус. Уз - ус нэг үг. Ус гэдэг үгний “У” зарим аялаганд урт болох үед жийргэвч “К”-г авна. Укуз гэдэг нь ус болно. Ус гэдэг нь урсгал ус (гол) сайтай их айл нутгийн хэллэг болно. Уг үг хадны бичигт байна.
угур - өр, Угс толиор. Ур - өр нэг үг. Өр гэдэг анхны үгний “Ө” зарим аялганд урт болох үед жийргэвч “Г”-г авна. Өдгөө монголчууд өгүүр гэвэл ойлгож болох.
Монголын нууц товчоонд хон-он, хулан-улаан, хуж-ууж гэх мэт ийм жишээ олон байна.
Дүгнэлт: Диван Лугат монгол хэлний эх толь бичиг болно. Өнөөгийн шинэ турк үндэстний хэлний үгийн сангийн 90 орчим хувь нь араб перс үгээр солигджээ. Шинэ Узбек үндэстний үгийн сангийн 80 орчим хувь нь араб перс үгсээр солигджээ. Нэн шинэ хасаг үндэстний үгийн сангийн 65 орчим хувь нь араб перс үгээр солигджээ. Монголчуудын үгийн сан харь хэлний үгийн сангаар өөрчлөгдөөгүй ч 250 орчим жил ардын сургуульгүй, төргүй байсны улмаас үгсийн сан нь ихээр агшжээ. Монгол хэлний хос сувгийн мөн чанар, зүй тогтлыг үл мэдэх Ц.Дамдинсүрэн кирил биш орос үсэг, монгол биш орос дүрмийг монголчуудад шахан нэвтрүүлснээр монгол хэлийг үндсээс нь таслав. Ц.Дамдинсүрэн мал ахуйтны 5000 жил гаруй хөгжижү хэлийг угаар нь таслав. Монголын төр засгийн том алдаа нь үсэг солих түүхэн ажлыг буруу хүнд таатгажээ. Цаашид монголчууд хэзээ ч харь авгайтай хүнд ийм түүхэн ажил даатгаж үл болно. Цаашид монголчууд үр хүүгүй (удам залгах эр хүүгүй) хүнд том ажил даатгаж үл болно. Ц.Дамдинсүрэн энэ хорвоог орхив. Монголын газар усанд
Ц.Дамдинсүрэнгийн үр хойчис гэж байна уу? Монголын газар усанд үр хойчисоо үлдээхгүй хүнд хариуцлагатай ажил бүү даатга. Ц.Дамдинсүрэн монголчуудын хэлийг сүйрүүлээд зогссонгүй өөрийн мухар гудамж руу араасаа монголын хэл соёлын олон эрдэмтдийг дагуулав. Муу хүнийг зар зарсан хойноо өр гэдэг нь монголчуудад болов. Хэл нь муудахаар ухаан нь мууддаг жамтай. Хамгийн даац сайтай хэлтэй үндэстэн оюун ухаанаараа дэлхийд тэргүүлж байна. Вирустэй хэлтэй үндэстэн өөрийн хэлэндээ гацан сууна.
Нэгэн их сургуулийн багш Диван Лугатыг уншихаар огт ойлгохгүй юм. Чиний нийтлэлийг уншихаар утга учир гараад байх юм. Арабаар бичигдсэн Диван Лугаат монгол толь мөн үү гээн эргэлзээтэй дуугаар асуув. Монголын нууц товчоонд монгол хэлийг ханзаар бичив. Диван Лугатад түрг хэлийг арабаар бичив. XI зууны түрг хэл, XIII зууны монгол хэл, I зууны хүннү хэл нэг хэл болно. Асуудал Диван Лугаатад биш багш нарт байна. Багш нар Дамдинсүрэн хэлнээс ангижирч чадвал Диван Лугатыг билирэх нүдэн нээгдэнэ. Дамдинсүрэн хэлнээс ангижирвал монголчууд эх хэлээ сэрээнэ. Эх хэл сэрэхээр монголчууд өнөөдрийнх шиг хоногондоо ороогүй өгүүлбэр хэрэглэхгүй, утга санаа хурц, бүрэн төгөлдөр хэлээр өгүүлэх болно. Дүрэм нь гав биш утга санааг хурдасгагч болно. Үр хойчсын билгэ буюу ухаан санаа хөршүүдтэйгээ өрсөлдөх түвшинд хүрнэ.
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хичээлийн шинэ жил болох есөн сарын нэгнийг “эх хэлний өдөр” зарлигдан болгов. Ерөнхийлөгчийн амнаас гарсан үг ажил болох уу, агаар болох уу ерөнхийлөгч өөрөө шийднэ. Дараагийн есөн сарын нэгэн хүртэл таван сар үлдэв.
Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн