Хөх нуур бидэнд гомджээ. “Монголын Бермуд”, “Үзэсгэлэнт хөндийн нуур” зэрэг элдэв тодотгол, сайхан үг нэрийнх нь өмнө бишгүй зүүж, гайхуулдаг атлаа хайрлаж, хамгаалахаа мартаж орхисон хүмүүст гомдсондоо тэр сэмхэн зүс буруулж эхлэв. Урсац болоод усны түвшин нь сүүлийн жилүүдэд эрс багассан гэнэ. Цутгал гол, горхиу- даасаа бус, хортой бодис, ус бохирдуулагч элементүүдээр “тэжээгдэх” болж. Байгалийн нөөцийг хайр гамгүй сэгсрэгч- дийн “дурсгасан” загасны тор, хог хаягдал ч түүний ёроолд үй олон бий. Хөх нуур хүнээр бол ужигт өвчнөө он удаан жил нуусан нэгэнтэй адил нөхцөлд буйг мэргэжлийн судлаачид хүлээн зөвшөөрлөө.
Дорнод аймгийн Чулуунхороот, Гурван загал сумын заагт, 21 ам км талбай эзлэн оршдог түүнийг тал нутгийн томоохон давст нуур гэдэг. Түүнчлэн нуурын ойр орчимд олон зүйлийн амьтан, ургамал байдаг учир экосистемийн чухал бүрдэл хэсэг болдог юм. Хөх нуурын хотгор үзэсгэлэнт тогтоцтой учир монголчууд ач холбогдол өгч ирсэн. Харин тухайн бүсийн амин сүнс, чимэг болсон нуураа эзний ёсоор хамгаалж, санаа тавьсан удаа даанч алга.
Үүний үр дүнд нуур хэрхэн доройтсоныг “Хүрэн баавгай” судалгааны ба гийнхан тогтоожээ. Байгаль орчны үнэлгээ, судалгаа шин жилгээний чиглэлээр ажилладаг, ШУА-ийн эр дэмтдээс бүрдсэн тус багийнхан Дорнод айм гийн төдийгүй Монгол орны хамгийн нам дор цэг гэгддэг Хөх нуурын хотгорт өнгөрсөн оны тавдугаар сараас судалгаа хийж эхэлсэн юм байна. Зургаан сар үргэлжилсэн, экосистемийн цогц судалгаа “Өвөрмөц тогтоц бүхий нуураа яаралтай хамгаалж, сэргээхгүй бол хожим харамсаж, халаглаад ч нэмэргүй болоход ойр хон” гэдгийг бидэнд анхааруулав. Цахим нэвтэрхий тольд бичсэнээр эл нуур цагтаа долоон метр гүн байж.
Харин “Хүрэн баавгай” багийнхан “Нуурын усны түвшин сүү лийн 17 жилийн турш тогтмол буурч, усны хэмжээ нь хоёр дахин багассан” гэж дүгнэжээ. Хөх нуурыг тэжээгч гол, горхиудын ус татарч, багассан нь үүнд хамгийн их нөлөөлсөн гэнэ. Тэр дундаа Улз голоос эх авахад нь тусалдаг Тээл нуур ширгэсэн нь онцгой нөлөө үзүүлсэн гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Дээрх судалгааны багийн гишүүн, биологич Х.Батдорж “Хөх нуурт цутгадаг эх үүсвэрүүдийн нөлөө багассан. Үүнийг дагаад ууршилт, эрдэсжилт эрс нэ мэгдсэн нь нуурын экосистемийг доройтоход хүргэсэн” гэсэн юм.
БОАЖЯ-ны Монгол ор ны байгаль орчны төлөв байдлын тайланд “Дорнодын Хөх нуурын усны түвшин олон жилийн дунджаас 63 см-ээр багассан” гэв. Ус татарч, хэмжээ нь багасахын хэрээр бохирдол гэгч аюул нуурыг бүхэлд нь эзэлжээ. Энэ нь судалгаагаар тодорхой болсон аж. Ус бохирдуулагч зарим хорт нэгдлийн хэмжээ хүлцэх хэмжээнээс давсан байж. Тухайлбал, ураны агууламж стандартаас 5.5 дахин өндөр гарсан гэнэ. “Цутгал, сэлгэлт нь багасахаар усанд буй элементүүд тунадас болж хадгалагдсаар бохирдол үүсгэдэг” гэж судлаачид мэргэжлийн үүднээс тайлбарлав.
Тогтоол болоод урсгалусны агууламж, найрлага газар, тэнгэр шиг ялгаатай байдаг нь ч үүнтэй холбоотой. Нуурыг маш их бохирдолтой гэж судлаа чид дүгнэсэн юм. Ялангуяа органик бохирдол буюу усны амьтдын сэг, үлдэгдэл, загасны том хэмжээний тор их хэмжээгээр олдсон байна. “Урьд өмнө нь судлагдаагүй, шинэ төр лийн шавьж Хөх нуурт үүрлэжээ” гэсэн мэ дээлэл 2016 оноос тархсан. Шаамий хэмээн нэрлэсэн энэ хавч нь загасны мах болон түр сээр хооллодог учир голын экосистемд асар хөнөөлтэй. Нуураас ундаалсан мал, амьт ны ам, хамарт шигдэн, хазаж, шархлуулж байсан гэх үнэн, худал нь мэдэгдэхгүй яриа ч тухайн үед цахим орчинд түгсэн юм.
Үүнтэй зэрэгцээд эл хавчийг Хятадад өндөр үнээр худалдаж авдаг гэсэн мэдээлэл тархсан нь Хөх нуурыг зоригсдын тоо олширч, бохирдлыг нь даамжруулсан гол шалтгаан гэдгийг Зэрлэг амьтнаас хүнд халдварлах өвчнийг онцлон су далдаг (бэтэгрэх өвчин судлалаар Японд эрд мийн зэрэг хамгаалсан) С.Ганзориг хэлсэн юм. Шаамий хавч нь гэв гэнэт гараад ирсэн, Монголд огт байдаггүй амьтан биш. Харин Хөх нуурын бохирдол туйлдаа хүрч, экосистем нь алдагдсанаар шаамий хавч хэт олширсон гэдгийг тэрбээр онцолсон юм. Өөрөөр хэлбэл, бохироор “хооллодог” шаамий хавч зэрэг амь тан өсөж, үржих таатай орчин болох хэмжээнд хүртлээ энэ нуур бохирджээ.
Нуураас олдсон, загасны тор, хэрэгслүүд ч эл хавчийг барих зорилгоор тавьсан байж ч мэдэх юм. Хөх нуурын экосистем ихээхэн дорой тож, тулгамдсан асуудлын нэг болсныг “Хү рэн баавгай” багийнхан шинжлэх ухааны үн дэслэлтэй судалгаа, баримтаар баталж, орон нутгийн удирдлагад уламжлан, хамгааллын ажлуудыг даруй эхлүүлэхийг сануулсан бай на. Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан энэ хүрээнд 2018 онд нуурын экосистемийг сэргээх зорилготой 14 ажил хийхээр төлөвлөж, үүндээ 543 сая төг рөг төсөвлөжээ. Голын эрэг орчмыг хашиж хамгаалах, иргэдэд мэдээ, мэдээлэл түгээх,
гол, горхигүй газруудад ус задгайлах зэрэг ажил үүнд багтжээ. Энэ хавраас төлөвлөгөөт ажлуудаа хэрэгжүүлж эхлэх гэнэ. Цутгал бүхий гол, горхиудыг хамгаалж, урс цыг нь дэмжих нь үр дүнтэй арга гэж эрдэмтэд үзэж байгаа юм билээ. Гэвч ганцхан жил ийм ажлууд хийгээд үр дүнд хүрэхгүй, цаашид шат дараатай арга хэмжээ авах шаардлага тайг МУИС-ийн Биологийн тэнхимийн багш Д.Нарангарвуу хэллээ.
Тэрбээр “Гол, нуурын экосистемийг бүрэн сэргээх боломж хомс, цаг хугацаа, хөрөнгө их орно. Тиймээс удаан хуга цаанд шат дараатай ажил хийх нь л хамгийн оновчтой, үр дүнтэй” гэсэн юм. Мэргэжлийн баг ажиллуулан судлуулж, үр дүнд нь тулгуурлан хариу арга хэмжээ авна гэ дэг чухал. Ялангуяа 543 сая төгрөгийг нуурын экосистемийг хамгаалахад зарцуулахаар төсөв лөнө гэдэг бүр ч том алхам. Харин хэр үр дүнтэй болохыг хэлэхэд эрт байна. Хөх нуур хөөрхий болох уу, сэргэх үү гэдэг нь дорнодынхон цаа шид хэр зөв ажиллахаас ихээхэн хамаарах нь