Нийтлэл 30
“Өвөг түрг хэл” гэж байгаагүй, хэлээ мэдэхгүй монголчууд гэж байна. С.Сэргэлэн.
Өдгөө Ази европийн дийлэнх хүн амын өгүүлрүн: “VII-VIII зууны түрг уйгурчуудын үлдээсэн хадны бичээс монголчуудтай огт хамаагүй. Өнөөгийн туркчууд болон уйгурчууд уг хадны бичгийг уншиж чадахгүй байгаа нь турк уйгурчуудад биш өвөг түрг өвөг уйгур хэлний учир”. Sergelen International Expedition-ий судалгаа шинжилгээний улан дээр бичигдэж буй Sergelen International Expedition-ий нийтлэлүүдтэй танилцсаний хирээр өвөг түрг, уйгур хэл нь үгүй болсон хэл биш өнөөгийн монголчууд бидний хэл гэх монголчуудын тоо ихээр нэмэгсээр байна.
Өвөг түрг хэл гэж нэрлэсэн учир
Аливаа хэл өөрөө систем. Систем хэсэгчлэн ажиллана гэж үгүй. Тийм учир аливаа хэлийг системээр нь цогцлоож байж уг хэл ажиллана. Харьцуулсан жишээгээр “онгоц” нисэж байж л онгоц болно. Онгоцны бүх систем нь нисгэхийн тулд хийгдсэн болно. Нисэхгүй “taxi” буюу газраар яваад, газраас хөндийрөхгүй бол онгоц биш болно. Хэл мөн адил.
Өнөөгийн турк, дундад азийн турк хэлтэй үндэстнүүдийн хэлийг ул болгон манай хадны бичээсийг үе үеийн харийн судлаачид судалсан ч тэд манай хадны бичгийн хэлийг системээр нь цогцолж чадсангүй. Судлаач миний дүгнэлтээр тэд хадны бичгийн хэлийг систем болгон цогцлоохоос хамаагүй хол буюу эхэлсэн замаа барьсаар байвал хэзээ ч цогцлоож эс чадна. Хэл бол систем гэдгийг мань эхэлж хэлж буй хэрэг огт биш. Үүнийг олон зуун жилийн өмнө эрдэмтэд мэдэж байв.
“Данийн эрдэмтэн Томсон бичээсийг унших түлхүүрийг олоод гуч гаруй жил болж байгаа ч бичээс бүрэн тайлагдаагүй, зарим хэсгийн тайлан маргаантай хэвээрээ байна. Одоогийн байгаа орчуулга нь уг хэлний үндэс мэдлэг дээр суурилаагүй болбоос аливаа түүхийн дүгнэлт хийхдээ маш хянамгай байх нь зүйтэй”. В.В.Бартольд (1869-1930), Дорно судлалын академийн үндэслэгч.
В.В.Бартольд Орхоны бичгийн хэлний систем цогцлоогүй тул аливаа түүхэн дүгнэлт хийхдээ хянамгай бай гэжээ. В.В.Бартольдын энэ үгийг сөрөн мэдэгдэл хийсэн хүн өдгөө хүртэл үгүй ажгуу. Тухайн үед В.Томсон, В.Радлов хожим С.Е.Малов, Т.Текин, М.Эргин болон бусад бүгд уг хадны бичгийн системийг олоогүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэд үүнийг хүлээн зөвшөөрсөн тул судлаач бүр уг системийг тайлахын тулд хувь нэмрээ оруулна гэсэн бодлоор судалгаа хийж ирэв.
Өдгөө нэг өгүүлбэрийг олон хувилбараар тайлдагийн учир ийм. Өдгөө хүртэл “өвөг түрг хэл”-ний систем үгүй болсон гэдэгт судлаач бүр итгэлтэй байгаа тул хүн бүр өөрийн хувилбараа дэвшүүлж буй учир ийм. Sergelen International Expedition үүнд цэг тавив.
Дураараа өгүүлдэг өнөөгийн монголчуудын ангилал
Эрдэм мэдлэг хүлээн “авагч нар”
Өнөөгийн жирийн монголчууд аливаа хэл түүхийн соргог судалгаанд огт системгүй хандаж байна. Үүнийг цэгцлэхийн тулд, хүн бүр өөрийн мэдлэгийн түвшинг зөв тогтоох хэдэн чиглэл хүргэе.
(Өнөөгийн) Ихэнх монголчууд эрдэм мэдлэг хүлээн авагч болно. Дунд, дээд сургууль, албан, албан бус сургалт, сошиал гэх мэт. Хүлээн авагч нарын ой, тархинд байгаа мэдээ, мэдлэгийн тогтоцтой Sergelen International Expedition-ний нийтлэл улаараа зөрөх учир зарим хэсэг нь “буруу”, “худал” зүйл нийтэлж байна гэж бухимдана. Эрдэм мэдлэг хүлээн авагчдийн оролцоо эрдэм мэдлэг бүтээх процесст үгүй учир тэдэнд буруу зөвийг тогтоох эрх байхгүй.
Хүлээн авагчид энэ нийтлэл мануусын үндсэн ойлголтоос зөрж байна, үндсэн ойлголтыг эвдэж байна, сургуульд ингэж заагаагүй гэж өгүүлэхээс эх сурвалжтай ажиллаагүй тэд яаж зөв бурууг өгүүлэх билээ? Иймд хүн бүр ямарваа түүх, хэлний талаар дүгнэлт хийхдээ би эрдэм мэдлэг бий болгогч уу, хүлээн авагч уу гэдгээ эрэгцүүлэн нэг бодоорой.
Эрдэм мэдлэг түгээгч нар
Аливаа нийгэмд бий болгосон эрдэм мэдлэгийг бусдад түгээх эрхэм үүргийг багш нар гүйцэтгэдэг. Багшийн үүрэг бол байгаа мэдлэгийг өөрийн болгон, зохих шинжлэх ухаанаар бий болгосон аргачлалын дагуу эрдэм мэдлэгийг түгээж, түгсэн үгүйг шалган баталгаажуулах. Багш нарын оролцоо эрдэм мэдлэг бүтээх процесст үгүй учир тэдэнд буруу зөвийг тогтоох бэрх.
Тэд түгээхийн тулд бий болсон мэдлэгтэй хүлээн авагчаас илүү танилцан өөрийн болгодог. Багш туйлын үнэнг мэдэх үүрэггүй. Багш байгаа мэдлэгийг хүргэх үүрэгтэй. Эрдэм мэдлэгийг хүлээн авагчдад хүргэхийн тулд түгээгч сурах бичиг ашиглана. Сурах бичиг мэдлэгийг цэгцтэй хүргэх биет мэдээ тээгч болохоос өөрөө эх сурвалж биш болно.
Сайн сурах бичиг эх сурвалжаас бий болгосон сайн эрдэм мэдлэг дээр суурилна. Sergelen International Expedition-ээс хүргэж буй нийтлэлүүд зарим багшид таалагдана, заримд нь үгүй. Уг сэдвээр судалгаа хийгээгүй багш нар худал зөвийг эс тогтооно.
Эрдэм мэдлэг бий болгогч нар буюу эрдэмтэд
Өдгөө монголчууд доктор болгон эрдэм мэдлэг бүтээгч гэж бодно. Эрдэм мэдлэг бий болгогчийг эрдэмтэн гэнэ. Үнэн эрдэмтэн хүн дүн шинжилгээ хийх чадвар их өндөртөй байх ёстой. Иймээс түүх хэлний салбарт математик ултай, математикийн олимпиадад амжилттай оролцож байсан залуучуудаас гол судлаачдыг бэлдэх нь зөв. Олон хувьсахууд дээр анализ хийн мөн чанар, утга учрыг нь гаргах эрдэмтэд тоондоо сайн залуучуудаас төрнө. Өдгөө тоондоо муу нөхдүүд түүх, хэлний салбарт очдог нь үнэн.
Түүх хэлний суурь судалгаанд төрийн хүн хүчний бодлого алдагдав. Багш болох хүн тоо суурьтай байх шаардлагагүй. Багш болгон эрдэмтэн, эрдэм мэдлэг бий болгогч гэвэл том индүүрэл. Sergelen International Expedition-ний хамт олон монголынхоо газар усанд буй хадны бичгийг турк уйгурууд монголчуудаас “хулгайлсан” байх гэсэн таамаг дэвшүүлэн МУИС Турк судлалын салбарын эрхлэгч доктор Ц.Баттулгатай энэ тухай санал бодлоо солилцон нилээн дотноссон.
Тодорхой хугацааны дараа докторант Б.Батжаргалын номны баяр дээр Ц.Баттулга болон тодорхой тооны эрдэмтэдийг цуглуулан “руни” бичгийг ингэж унших нь зөв тухай мань охор илтгэл тавьсан. Үүнээс хойш Ц.Баттулга мануусаас зай барив. Нэг удаа Тонуйкокийн хөшөөнд хэсэг туркуудтэй Ц.Баттулга малтлага хийж буй үед мань тааралдан хөшөө бичгийг өөрт нь уншиж өгөх зуур “ингэж уншихаар би ойлгохгүй” гээн одсон.
Ц.Баттулга, Осава болон олон судлаачдын буруу уншлагыг зөвтөй нь хослуулан тайлбарлан нийтэлсэн болно. Ц.Баттулга чимээгүй байсаар л байна. Хэл бол систем. Системийн бүрэлдэхүүнийг мэднэ гэдэг нь системийг мэднэ гэсэн ухаан огт биш. Онгоцны агааржуулалтын системийг сайн мэднэ гэдэг нь онгоцыг нисгэнэ гэсэн утга огт биштэй адил.
Ц.Баттулгад мань баярлах зүйлтэй. “Руни” гээд байгаа бичиг турк хэлээр биш монгол хэлээр бичигджээ, үүнийг хамтдаа мухарлан дуусгая гэсэн саналыг Ц.Баттулагад тавихаар мань эр “завгүй байна” гэж хариулав. Хэрэв Ц.Баттулга нааштай хариу өгсөн бол тухайн үед цагаан цааснаас эхэлж буй манийг төөрүүлчих байсан байх. Монголчууд эх бичгээ танихгүй цаашид хэдэн жил болохыг хэн ч мэдэхгүй, мэдэшгүй.
Өдгөө хүртэл хадны бичээсүүдийг манай өвөг дээдсийн бичиг мөн хэмээн ухаан гарган шинжилсэн судлаач монголоос үгүй болно. Хэрэв В.Томсон, В.Радлов нар монголчуудыг уг хадны бичээс үлдээгчдийн угш буюу уг хэлийг өнөө тээж буй үндэстэн гэж судалгааг хийсэн бол аль зуун жилийн өмнө хадны бичээс тайлагдсан байх байсан. Мөн В.Томсон, В.Радлов нар хос сувгийн хэлээр айтольдож буй монголчуудтай нүүр тулах байсан.
“Өвөг түрг хэл” гэж байгаагүй хэлээ мэдэхгүй монголчууд гэж байна. Өнөөдөр чоныг хадны бичигт юу гэж бичсэн бэ гээн Ц.Баттулгын шавь нараас асуувал “бүр” гэж хариулах бөгөөд энэ нь монгол үг биш турк үг гэнэ. “Бүр” турк үг учир хадны бичээс монголчуудых биш, туркийн гэх байх. Монголын нууц товчооны 78-р хэсэгт: чоно, цөөбүр гэж хоёул оржээ. Цөөбүр гэдэг нь чонын төрөл бөгөөд уг үг цөө (зүс)+“бүр”гэсэн үгнээс бүрдэнэ. “Бүр” гэдэг нь турк үг гэж хэлж яаж болно.
Йилин зарим нь жилин гэж могойг дуудна. Хадны бичигт йилин жил гэж могой жилийг (Й, Ж зармин) хэлнэ. Йилин монгол үг биш турк үг учир хадны бичиг монголчуудын биш туркийн гэх юм. Тэгвэл Диван Лугатад: “могой” гэсэн үг. “том могой”. Тэгэхээр бугай-могой нь бич-мич шиг нэг үг болно. “Б”, “М” заримах тухай өгүүлсэн болно. Манай газар усанд 9 зүйлийн хортой хоргүй могой байна.
Өдгөө мануус ганцхан могой гэдэг үгийг хэрэглэж байх зуур орсууд “уж”, “гадюка” гэж ангилна. Тэгэхээр хоргүй могойг юу гэж нэрлэж байсан бол Хортойг нь юу гэж нэрлэж байсан бол Хүннү монгол хэл мал ахуйтай зэрэгцэн үүссэн хэл бөгөөд өдгөө зургаа дахь мянганыг нүүрлэж буй дэлхийн хамгийн том баялаг хэлний нэг. Цагаан будаа, шар будаа гэдэг шиг хортой хоргүй могой гэж доод түвшинд өгүүлж буй нь мануусын эх хэлний мэдлэг доод түвшинд байгаагийн учир.
Шар будааг амуй, цагаан будааг тутарга гэж өвөрмонгол ахан дүүс болон Диван Лугат өгүүлнэ. “Йилин” буюу “жилин” гэдэг нь могойны нэг төрөл болно. Хэлээ мэдэхгүйгээс болж өвөг дээдсийнхээ бичгийг харийнх гэж хэлэх эрх манууст байхгүй.
Хадны бичиг болон Диван Лугатад морийг ат гэнэ. “Ат” гэдэг нь турк үг монголд ийм үг байхгүй тул Билгэ хааны хадны бичиг түргийнх гэх их мэдэгч нар дүүрэн байна. Өдгөө мануус атан тэмээ гэж зассан тэмээг хэлнэ. Хэлний зүй тогтлоор “ат” “агт” нэг үг болно. Жийргэвч “Г”-ний тухай нийтлэл өгүүлсэн болно. Ийм мэтээр дуусашгүй олон жишээ байна.
Тэгэхээр хадны бичгийн түрг хэл өнөөгийн мануусын монгол хэл нэг хэл болно. Харин хадны бичгийн түрг хэл өнөөгийн эрлийз хурлийзуудын хэргэлж буй “ПА” түрг хэлнээс үгийн сангийн хувьд, өгүүлбэрийн бүтцийн хувьд анги болно. “ПА” түрг хэл гэдэг нь Персжсэн, Арабжсан түрг хэл болно. Захидал-mektup, битиг-yazma, хууль-hukuk, төр-hukuk, devlet гэх мэт тоо томшгүй “ПА” үгс орсон тул манай хадны бичгийг тэд яахан унших билээ.
Зарим хүн монгол хэлийг кидан хэл гэх юм. Үүнийг мань буруу гэж хэлэхгүй ч маш муу тодорхойлолт гэнэ. Кидан хэл нь хүннү-монгол хэлний дорно аялага болно. Дэлхий нийтээрээ монголчуудыг “унтаж” байх үеэр монгол хэлийг Алтай угшлын хэлэнд оруулав. Уг нэршлийг Алтайгаас баруун зүг нүүсэн “ПА” түрг хэлтнүүд өгөв. Алтай нь мал ахуйд тарчиг газар ус тул тэнд томоохон хот суурийн огт байсангүй.
Мал ахуйтаны өлгий нутаг Их айл нутаг буюу өнөөгийн Хангай болно. Уг хэл нь хүннүчүүдийн хэл байсан, өнөөгийн монголчуудын хэл болно. Хүннүгээс өмнө манай өвөг дээдэс ямар малгайтай байсныг өдгөө мануус мэдэхгүй, монголоос хойш манай үр хойчис ямар малгайтай болохыг бас мэдэхгүй тул Хүннү-Монгол хэл гэж нэр итэв. Өнөөгийн алтай, тува, якут хэлүүд Хүннү-Монгол хэлний аялагууд болно.
Sergelen International Expedition ТББ өөрийн хийсэн судалгаандаа хөндлөнгийн шинжээчийн багаар дүгнэлт гаргуулах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэлд ил захидал хүргүүлэн биечлэн уулзсан болно. Уг саналыг академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нааштайгаар дэмжин хүлээн авсан болно. Мөн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Га.Билгүүдэй, Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нар манай саналыг дэмжин хүлээн авсныг уншигч та бүхэнд баяртайгаар дуулгая.
Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.