Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны 2 дугаар сарын эцэст 36.3 мянга болсны, 24.6 (67.7 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.7 (32.3 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 9.5 (27.8 хувь) мянган хүнээр буурч, өмнөх сараас 344 (1.4 хувь) хүнээр өсөж, 24.6 мянга болсны 12.8 (52.2 хувь) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.6 (31.0 хувь) мянга нь Улаанбаатарт, 4.9 (19.7 хувь) мянга нь Төвийн бүсэд, 4.8 (19.5 хувь) мянга нь Баруун бүсэд, 4.6 (18.7 хувь) мянга нь Хангайн бүсэд, 2.7 (11.1 хувь) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний 2 сард ажилгүй 12.3 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.8 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 11.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.
Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 1.7 (12.0 хувь) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.5 (11.5 хувь) мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 314 (20.5 хувь) хүнээр өссөн байна.
2018 оны хоёрдугаар сарын эцэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.8 хувийг бүрэн дунд, 29.9 хувийг дипломын болон бакалаврын дээд, 8.5 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.0 хувийг суурь, 5.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.0 хувийг бага, 1.1 хувийг магистр, доктор, 1.1 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.
Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Говьсүмбэр, Увс, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь, Дорнод, Төв, Архангай, Сэлэнгэ, Орхон, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд, Өмнөговь аймгуудад улсын дунджаас 0.1-21.1 пунктээр илүү байна.