Нийтлэл 28
Түүхэн нэр томъёоны тухайн цагийн тодорхойлолтоос хожим сэргээсэн тодорхойлолтууд түм дахин дутуу үнэ цэнэтэй. С.Сэргэлэн
“Улс” энэ үгийн утгыг өнөөгийн монголчууд үл мэдэхтүр (мэдэх учир) ташаа ойлголттой өнөөг хүрчээ. Их монгол улс байгуулагдсанаас хойш монголчууд гүрэнг улс гэдэг юм байна гэсэн ойлголттой болжээ. Монгол судлаачид эх сурвалжийн хомсдлоос, мөн ул судалгаа үгүйгээс болж “улс” гэдэг үгний гарал үүсэл, агуулгыг өдгөө үл мэднэ. Манай түүхэн эх сурвалжуудад гүрнийг “ИЛ” буюу ингэж дуудан тэмдэглэн иржээ.
Уйгур ил, Түрг ил, Кидан ил, Тан ил буюу өвөг Буман хаан (Модун хаан) төр, илээ үүсгэсэн тухай мөн эх сурвалж өгүүлжээ. Улс гэдэг үг анх мануусын их бичгээр Орхоны бичигт Голтэхэн ойчиж, есөн сарын зоогонд нь Согд Бирчихэр, Бухарак улс үндэстэнтэй Анангсэнгүн, Углтарган иржээ. Бухарак улс-. НТ VII зуунд улс гэдэг үгийг хэрэглэж байжээ. Түүхэн мэдээллээр (манууст өдгөө уг мэдээлэлийг шалгах эх сурвалж байхгүй) тухайн үед өнөөгийн Бухар буюу хадны бичигт Бухарак гэж бичигдсэн хот Согдын мэдэлд байжээ. Улс гэдэг үг хожим манай X-XIII зууны түүхэн явдлыг өгүүлсэн Монголын нууц товчоонд арвин хэрэглэх болжээ.
Түүхэн эх сурвалжийг судлахаар “Ил” болон “Улс” гэсэн хоёр үгийн утга өөр байна. Ил гэдэг үг хамгийн сүүлд IX зууны дунд Уйгур ил дотоодын зөрчлөөс болж өөрийн ил доторх Киргиз цэргүүд Орду балыкийг мөхөөснөөс хойно хэрэглэгдээгүй гэж үзэж байна. Хүчирхэг уйгур илээс хойш гурван зууны туршид хүчирхэг ил эс үүссэн учир “ил” гэдэг үг манай толинд хэрэглэгдэх нь багассан бололтой. Илгүй гурван зуун жил Их айл нутаг болжээ. Үүнийг гэрчилж буй эх сурвалжууд:
1.
“Лиао улсын түүх, 68-р боть” д, гурван он, дахиад хүй хэ хотноо харив, Э у ду гуан ууланд хөрөөлж, хүй хэ хотноо харив, НТ-924 он.
НТ-924 он. Ляо улсын хааны тухай өгүүлж байна. Ляо улсын (“ил” нь зөв болно) хаан өөрийн айл (эзэмшил) Их айл нутгийн Өтүгэн ууланд ирж ан хийж уйгурын хотноо харьсан тухай өгүүлж байна. Уйгурын хот гэдэг нь хуучин Орхон балык буюу Орду балык ба Их монгол улсын нийслэл Хар хориноос гучин нэг дахин том хот болно. Орду балык Хар хориноос 15 км зайд, Орхон голынхоо баруун талд байна. Орду балыкийн өмнөх уулсыг Өтүгэн уул буюу Өтүгэн ойс гэнэ. IX зууны дундуур Уйгур ил үгүй болсон, X зууны дунд гэхэд уйгур орон байв. Уйгур бол үндэстний нэр биш дахин хуваарилалтын нэр гэдгийг өгүүлсэн болно. Уйгур илийн тухай, уйгурчууд өнөөгийн монголчуудын ул ихэс болох тухай, Турпан орсон манай цөөхөн уйгурчууд тариалан ахуйтнуудтай ураг болон өнөөгийн тариаланч уйгурчууд үүссэн тухай хожим нийтлэл хүргэх болно.
2. Махмуд ал Кашгари 1077онд буюу XI зуунд Диван Лугатыг бичиж дуусгав. Диван Лугатад “төвд-түргийн нутаг дээр орших том аймаг. ... тэдний газар ус нь таван зуун фарас бөгөөд дорно талд нь Син (Чин-China) баруун талд нь Кашмир, хойд талд нь Уйгур, өмнө талд нь Энэтхэг далай” гэжээ. XI зууны сүүл гэхэд Их айл нутаг Уйгур таг гэж харийнхан гаднаас нь нэрлэж байжээ. ХI зуунд уйгур нь хэрээд, найман болон задарч буй дотоод явцтай байв. Харийнхны нүдээр “малгай сольж” буй дотоод явц чухал биш учир Уйгур таг гэжээ. Мөн Кидан нь Ляо 907-1125 он, Алтан ил (Цзинь) 1115-1234 болоод байхад манай Монголын нууц товчоо, Судрын чуулган, Дэлхийг дарагч эх сурвалжуудад Хятад буюу Кидан гэж орсон нь дахин хуваарилалт, үндэстэн гээх хоёр ухагдахууныг манай ихэс маш сайн ялгаж байсных болно. Уг сурвалжуудад манай ихэс “толгой” барьж бичсэн бичүүлсэн болохоос “малгай” барьсангүй болно.
Харин улс гэж юу гэсэн үг вэ?
Диван Лугатаар улс 1. ”ногдол, хуваарилалт”. 2. Жигил толиор “тосгон”. Баласагуны оршин суугчид болон залгаа Аргу тагийнхны хувьд балгас (өнөөгийнхөөр хот) болно. Баласагуныг бас “хос улуш” гэнэ. 3. Хүмүүсийн дунд “ямар зүйлийг” хувилан хүртээх. “Ш” болон “К” хоорондоо зармидаг тул “улук” гэж бас хэлнэ гэжээ. Якутад улс дарга гэж тосгоны даргыг хэлнэ. Монголын нууц товчоонд энэ үг 69 удаа орсон тул мануус арвин жишээтэй байна. Махмуд али Кашгарийн “улс” гэдэг үгэнд өгсөн тодорхойлолт Монголын нууц товчоод гарч буй “улс” гэдэг үгтэй утга агуулгын хувьд хэрхэн таарч буйг сонирхоё.
МНТ-53: “Хамугун хаган улусун эзэн болужу...”. Энэ хэсэгт Хамаг Монголын Амбагай хааны тухай өгүүлж буй. Хамаг Монгол нийт Хэрэйдээс олон дахин жижиг тухай нийтлэлээр өгүүлсэн болно. Амбагай хаан хамаг монголчууд дотроо “их хүн” буюу хаан гэж сонгогдсон ч зөвхөн өөрийнхөө улсын (өөрт нь ногдсон хүн амын) эзэн байжээ. Хамаг монгол улсын эзэн хаан гэсэн бол бүх монголчуудын эзэн гэсэн утга гарах байсан. Тиймээс Нууц товчоонд Хамгийн хаан улсун эзэн гэж бичжээ.
МНТ 139-р хэсэгт Чингис хаан Зүрхин овогтыг үлитгэн “Иргэн улуси инү Чингис хаан өөрийн өмч, иргэн болгабай” гэжээ. Улс нь өмч болон иргэнээс бүрдэж байна гэсэн тодорхойлолт болно.
МНТ-73: “Сайн эцгийн чинь хураагтсам улуси ману бүрину улус абжуй...”. Тэмүүжин аавынхаа улсаас алдсан тухай энд өгүүлж байна. Дээрх өгүүлбэрт дүн шинжилгээ хийцгээе. Эцгийн чинь хураасан улус гэвэл эцэг нь улсаа өөрөө хураасан гэсэн утга болно. Эцгийн чинь хураагтсам гэдэг нь үйлт хэлбэр бөгөөд хэн нэг нь хурааж өгсөн буюу улус нь эцэгт чинь очсон (ногдол) гэсэн утга болно. Диван Лугатаар улс гэдэг нь “ноогдол” гэдэгтэй таарч байна.
МНТ-109: Мэргэдийн Тогтобэхийн өргөөг дайлж буй хэсгээс “…хот айл улус инү хохи эртэлээ дайлав”. Монголын нууц товчооны энэ хэсгийн тухай нийтлэл 18-аар хүргэсэн болно. Энд хот, айл улус гэж оржээ. Хот гэдэг үг нь айл улусаас өргөн учир түрүүнд бичигджээ. Улус гэдэг нь Тогтобэхид өвгөдөөс нь хуваарилагдсан ногдол. Айл гэдэг нь түүний өмч буюу анхны ногдол болох улсаа арвижуулсан учир айл улс гэж бичигдсэн болов уу.
МНТ-187: Чингис хаан Хэрэйдийн Ван хааны улсыг хурааж олз хуваарилалт дээр “Олон дайн дор их улус олз оловоос, улугсаар аватган. Ороо гөрөөсийг алваас, алагсаар аватган”. Уг хэсгийг урьд нийтлэлээр тайлбарлав. Энэ удаа “улугсаар” гэдэг нь (Диван Лугатад- улус гэдгийг бас улук гэж дуудна) улуг хүмүүсийн дунд хувьлан хүртээх гэсэн утга болно. “Алагсаар” гэдэг нь алаг болгон дээр гэсэн утга болно.
Яагаад Их Монгол улс гэсэн нэр итэв. Яагаад Монгол ил гэсэн нэрийг үл итэв. Аливаа гүрний нэр тухайн гүрний цөм болох үндэстэн, иргэн болон тэдний түүхэн ой санамжийг агуулна. Хүн амын хувьд монголууд хэрэйдээс хамаагүй бага байсан учир, мөн хэрэйдийн дэмжлэгтэйгээр төрд ирсэн тул улсууд нэгдсэн монгол гэдэг утгыг Их Монгол Улс гэдэг нэрээр тунхаглажээ. Хэрэв хэрэйдээс хэн нэг нь бусдыг хураасан бол Хэрэйд ил гэж нэр итэх байсан болов уу.
Мөн Хубилай хааны дийлэнх иргэд нь хан үндэстэн байсан тул гүрнийхээ нэрийг “Юань” гэж хожим сольсоны учир иймээ.
Дүгнэлт: Улс гэдэг нь хүн ам, иргэд гэсэн ухагдахүүн биш гэдэг нь эх сурвалжаар батлагдаж байна. Харин улс гэдэг нь ясту нэгэнд хуваарилагдсан, ногдсон иргэн болон өмч болохыг Монголын нууц товчоонд гарах улс гэдэг үг болгон баталж байна.
Монгол хэлний их тайлбар тольд “улс” гэдэг үг маань хэрхэн тайлбарлагдсаныг харцгаая.
1. Нэгэн орны ноёрхох ангийн эрхэм ашгийг хамгаалсан, зохион байгуулалт бүхий орон, тусгаар тогтносон төрийн эрхт ёс бүхий гүрэн ... .
2. Хүн, хүмүүс: баахан улс (баахан хүн, олон хүн).
Дээрх “улс” гэсэн үгний их тайлбар тольны тодорхойлолтыг уншигч та уншаад ойлгохгүй байж болно. Дээрх тодорхойлолтыг бичсэн нэг нь өөрт нь эх сурвалж байхгүй учир өөрийн төсөөллийг бичжээ. Монголын нууц товчоогоор их тольны тодорхойлолт батлагдахгүй байна.
Түрүүлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт гэж өгүүлдэг ч түүхийн хувьд нэр томъёонд тухайн цагт өгсөн тодорхойлолтоос хожим сэргээсэн тодорхойлолтууд түм дахин дутуу үнэ цэнэтэй болно. Өдгөө “Монгол улс” гэдэг нэрийг X зуунаас өмнөх өвөг дээдэс маань өнөөгийн автоном гэсэн утгаар билирнэ. Өдгөө “улс” гэдэг үгний утга шилжин “ил” гэдэг үгний утгыг авсан болно.
Ил.
Ил уг үг манууст өвөг дээдсийн хадны бичгээр ирсэн болно. Диван Лугатад “Ил” гэдэг үгийг бие даасан гүрэн гэсэн утгаар орсонгүй. Орхоны бичигт түргүүдийн өвөг дээдэс нь “билгэ үгүй хаан ул орсон орон зай, авлиг (уг үгний эх утга нь хуурмаг болно) хаан ул орсон орон зай, буйрки мөн билгэ үгүй орон зай авлиг байсан орон зай, баг нар нь бүгдэндээ (хүмүүстээ) тус үгүй ... учир түрг бүгдн Илээ алдсан, Хаанаа алдсан гэжээ.
Логикоор ил үгүй болохоор хаан үгүй болж байна. Манай хадны бичигт Ил, төр, айл, хууль гэсэн төрийн хэллэг оржээ. Ил гэдэг бүрэн утгаараа гүрэн гэсэн утга буюу орсоор “государство”, англиар “state” гэсэн үг болно. Их монгол улсын хааны тамганд “ил” гэсэн үг орсон нь XIII зуунд уг үгний утгыг монголчууд мэдэж байв. Гүег хааны тамган дахь бичгийг бүтнээр нь тайлсныг FB: Sergelen International Expedition хуудаснаас үзээрэй.
Ил гэдэг үгийг Paul D. Buell “Historical dictionary of the Mongol World Empire” номондоо “Ил”-ийг pacified area (номхроосон таг) a province (айл аймаг буюу одоогийн буруу хэлээр “орон нутаг” болно) гэж тайлбарлав. Харийнхан дүн шинжилгээндээ сайн нь үнэн, мануусыг 800 жилийн түүхтэй гэж үздэг нь үнэн. Тийм учир Paul D. Buell-д “ил” гэдэг үгийг заасан эх сурвалжийн хомсдлоос болж уг судлаач буруу тодорхойлолт гаргажээ.
Эх сурвалж сэргээгч миний судалгаагаар өнөөгийн монголчууд мянган жилийн өмнөх үг хэллэгийнхээ утгыг нь мэдэхгүй болсон ч зөв нөхцөлд зөв цагт нь хэргэл байгаа нь үнэхээр гайхалтай. “Элэг нэгтэн монголчууд” гэж мануус хүндэтгэлийн үгэндээ оруулан хэлсээр өнөөг хүрэв. Хэзээ ч мануус зүрх нэгтэй, бөөр нэгтэй, уушиг нэгтэй гэж өгүүлдэггүй. Элэг нэгтэн гэдэг нь Ил буюу илээ нэгтгэн гэсэн үг ба жийргэвч “Г” авчээ. Элгээрээ энх амгалан гэж өгүүлдэг ч зүрхээрээ энх амгалан, уушгаарай энх амгалан, бөөрөө энх амгалан гэж эс өгүүлнэ. Илгээрээ энх амгалан гэдэг нь өнөөгийнхөөр улсаараа энх амгалан гэсэн үг болно.
Дүгнэлт: Монголын болон дэлхийн судлаачид овог, айл, улс, ил болон бусад олон ухагдахууны утга учрыг сэргээхийн тулд Монголын нууц товчоо болон түүнээс хойшхи цөөхөн эх сурвалжуудыг шинжлэн ухааныг нь яаж олж чадаагүйг, ямар аймшигтай буруу тодорхойлолт гаргасныг, ямар түүхэн төөрөгдөлд мануусыг оруулсныг уншигч танд хүргэлээ.
Монголын нууц товчоо X-XIII зуун үйл явдлын өгүүлэл болохоос Диван Лугат шиг тайлбар толь биш учир тухай үед амьдарч байсан билгэ ухаантай нэгэн бүх үйлийг манууст тайлбарлах байсан байх. Амьдралын жамаар ийм боломж байхгүй. Харин Махмуд али Кашгарийн бичсэн тайлбарыг Монголын нууц товчоогоор шалгаж болж байна, энэ хоёр нийлж байна. Махмуд али Кашгарийн тольны үгсийн дуудлагыг зөв сэргээж буй нь Хүннү-монгол хэлний өвөг дээдсийн хадны бичиг мөнөөс мөн болно.
Өөрийн төрийн газар усан дээр байгаа чулуун бичгийг тайлан судлах үүрэгтэй байгуулага нь, татвар төлөгч мануусийн мөнгөөр санхүүждэг Монголын Шинжлэх Ухааны Академи ажуу. Хүннү-монгол бичгийг сэрээсэн Сэргэлэн Интернашионал Экспедишион Төрийн бус байгууллага нь Монголын ШУА-д хамтарч ажиллах тодорхой саналыг нээлтэй захидлаар хүргэх болно. Уг захидлын гол агуулга нь Монголын ШУА, Сэргэлэн Интернашионал Экспедишн ТББ хамтран 9 хүний бүрэлдэхүүнтэй хөндлөнгийн экспертиз гарган ажлын найман гариг хугацаанд Хадны бичгийн хэл монгол мөн, биш эсэх талаар дүгнэлт гаргахад оршино.
Сэргэлэн Интернашионал Экспедишион уг 9 хүнийг дараах салбараас сонговол зүйтэй гэж үзэж байна: Археологи, Монгол хэл шинжлэл, эх бичиг судлал, утга зохиол, Рүни бичиг судлал, Турк хэл судлал, газар зүй, хан хэл судлал, түүх. Уг 9 хүн дүн шинжилгээ хийх чадвартай, аль болох олон байгууллага яамдын төлөөлөл байвал сайн болно. Мэдээж ажлын найман гариг хугацаанд хадны бичгийг судлана гэж үгүй, уг хугацаанд ямар ва шинэ хэлийг сурна гэж үгүй боловч өөрийнхөө хэлийг танихад хангалттай хугацаа болно.
Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.