Швейцарийн банкинд хууль бусаар олсон байж болзошгүй 10 сая ам.доллар нууж байсан С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хассаны маргааш нь Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гэх хэсэг нөхөд АН-ын дарга С.Эрдэнийн эсрэг үг, өгүүлбэрээр яаран сандран өвч биесээ ороож аваад жагссан нь санаандгүй тохиолддол биш. Жагсагчдын халхавч нь “намын дотоод сонгууль”, харин ар тал нь УИХ-ын 2016 оны сонгуулиар намаа зургаан тойргийн тавд нь унагаж өгсөн Баянзүрх Дүүргийн Засаг дарга асан өдгөө Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилаж буй Д.Пүрэвдаваагийн эрх ашиг нуугдаж байгаа гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Тэрээр “овт шаар” С.Баярцогт, “Дубай” Ч.Сайханбилэг хэмээх ах нарынх нь эрх ашиг хөндөгдөж эхэлсэнд уурсаж, нам болон намынхаа даргынхаа эсрэг ийнхүү хэсэг хүмүүсь “аврах хантааз” өмсгөөд хөдөлгөсөн гэдгийг Баянзүрх дүүргийн Ардчилсан намын шударга гишүүд хэлж байгаа юм.
2016 оны сонгуулийн ялагдлын дараа намаа шинэчлэх хөдөлгөөн өрнүүлж, энэ ажлын хүрээнд нэн тэргүүнд Үндсэн дүрмээ шинэчилсэн. Шинэчлэгдсэн дүрэмд намын бүх шатны дарга нар нийт гишүүдээсээ сонгогдохоос гадна жил бүр Үндэсний бодлогын хороо болон нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны гишүүдийн гуравны нэгийг шинэчилж байхаар заасан байдаг.
Ротацид тухайн жил намынхаа үйл ажиллагаанд идэвхгүй оролцсон, татвар хураамжаа цаг тухайд нь төлөөгүй зэрэг шалтгаанаар хангалтгүй үнэлгээ авсан гишүүд хамрагдаж байгаа гэдгийг тус намын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдэгдсэн. Гэтэл жагсаал зохион байгуулагчдын дотор гэмт хэрэгт холбогдоод, хуулийн байгуулллагад шалгагдаж буй хүмүүс ч байгааг эх сурвалжууд хэлж байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Батцогт нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн, Хаан банкнаас их хэмжээний мөнгө залилсан гэх хэрэгт нэр холбогдоод буй. Тэрбээр Баянзүрх дүүргийн засаг дарга асан, мөн тус дүүргийн намыг тэргүүлж байсан, өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж буй Д.Пүрэвдаваагийн тойрон хүрээлэгчдийн нэг юм. Д.Пүрэвдаваа Ерөнхийлөгчийн зөвлөхийн албыг хүлээж авахдаа өөрийн суудлаа шадар туслахдаа шилжүүлсэн байдаг.
Хэрэв Т.Батцогт ҮБХ-ны гишүүнээс хасагдаж, намын даргаасаа огцорвол Баянзүрхийн Ардчилсан нам Д.Пүрэвдаваагийн мэдлээс алдуурахад ойрхон харагдаж байгаа нь энэ “бяцхан” жагсаалаар ах нараа ч өмөөрч, өөрийгөө ч өмгөөлөх гэсэн явуургүй арга гэлтэй.
Энэ өдрийн жагсаалыг зохион байгуулж үймүүлсэн этгээд Д.Пүрэвдаваа гэдгийг ярьж эхэлсэн бол, түүнд зодуулсан эмэгтэйчүүд ээжүүд ч зангиаг нь чангалж, голыг нь гогодсон хэвээр байгаа тухай олон нийтийн сүлжээгээр шуугиж байна. Учир нь тэрбээр өмнө нь Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа өөрийн удирдлагад ажилладаг хүмүүсийг зоддог, ялангуяа эмэгтэйчүүд, тэр ч бүү хэл жирэмсэн эмэгтэйд хүртэл гар хүрч байсан талаарх мэдээлэл, видео бичлэгүүд цахим орчинд цацагдаж байсан. Түүний “гарын шүүс” болсон бүсгүйчүүдийн нэг О.Ариунболд гэх эмэгтэйн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст 170603668 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Ардчилсан нам өчигдөр хууль бусаар олсон байж болзошгүй их хэмжээний мөнгө офшор бүст хадгалж байсан гишүүнээ намын гишүүнчлэлээс хассан. Тэгвэл намаас хөөгдөх дараагийн хүн нь Д.Пүрэвдаваа гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Хүч мөхөс эмэгтэйчүүдэд эр бяраа гайхуулж байдаг, тойрон хүрээлэгчдийнхээ хууль бус үйлдүүдийг өмгөөлж өөгшүүлж байдаг, төрийн алба хаагчийн ёс суртахуунгүй энэ мэт увайгүй хүмүүст намд байтугай төрд зүтгэх орон зай байх ёсгүй.