Нийтлэл 26.
“Мал ахуйтны төрийн түүх овгоос эхлэнэ”.
С.Сэргэлэн.
“Залуу судлаачдад, монголчуудад эх сурвалжуудыг нээж өгөх нь судлаач хүний хамгийн эрхэм үйл мөн” С.Сэргэлэн
Өдгөө монголчуудын дунд овог, айл(йал), аймаг(йамаг), улс, илийн тухай нэгдсэн тодорхойлолт үгүй ажгуу. Д.Гонгор1978 онд “Халх товчоон” номыг маш сайн бичиж өөрийн судалгааны хүрээнд зарим үгний утгыг тайлбарлав. Тухайн үед хан үндэсний эх сурвалжууд, хадны бичээс болон Диван Лугаатын талаар Д.Гонгор ойлголтгүй, мэдээллийн хомсдолтой байсан учир түүний зарим тодорхойлолтууд үнэнд нийцэхгүй болно.
Өнөөдөр монголд байгаа тодорхойлолтууд нь хоорондоо зөрчилтөй, илэрхийлж буй үгсийн утга нь бүдэг, эх сурвалжийг ул болгоогүй байна. Уншигч та бүхэнд байгаа эх сурвалжийнхаа хүрээнд дээрх таван үгийн утга учрыг чадахынхаа хэрээр дэлгэр хүргэхийг хичээе.
Овгийн мөн чанар. “Овог нь байнгын биш, их хүнийх нь нэрээр овоглоно. Их хүнээс доош тус тусдаа малаа адуулж аж төрнө. Хоорондоо албан татвар өгдөггүй”. (Хожуу хан улсын бичиг. Ухаунь Сяньбийн шастир. Фань Э.) Энэ нь овгийн тухай маньд олдсон хамгийн анхны буюу НТ V зууны тодорхойлолт болно. Уг тодорхойлолт мал ахуйтны төрийн мөн чанарт хэр нийцэж буйг эх сурвалжаар шалгая. Овог үндсэн дөрвөн шинжээс бүрдэнэ гэжээ.
Нэгт-байнгын биш. Хоёрт-их хүнээр нэрлэнэ. Гуравт-адуусун идээсэн анги. Дөрөвт-губчур сэлтийн харилцаа тэдэнд байхгүй.
Дээрх дөрвөн шинжийг эх сурвалжаар батлая. Овог нь байнгын биш энэ бол мал ахуйтны ёс. Мал ахуйтны түүхийн нууц нь чадалтай овог чадалгүй овгийг хураах, овог доторх чадалтай ураг өөрийн овгоо хураан өөр нэр өгөх явц юм. Өрний судлаачдын гол алдаа нь мал ахуйтны овгийн түүхэн үүргийг тариалан ахуйгаар сэтгэснээс болжээ. Хэрэв овог байнгын байвал мал ахуйн нийгмийг хөдөлгөх хүч зогсож чадалгүй нь чадалтайдаа боол болох процесс эс явагдана. Манж Чингийн үед 250 жил орчим Монголыг урьд байгаагүй захиргааны бүтцэд буюу хошуудад хувааж, эрх мэдэл Бээжин рүү шилжсэнээр мянга мянган жилээр явагдсан овогжих процессийг зогсоов.
Өдгөө монголчуудад овгийн тухай шинжлэх ухааны ойлголт огт үгүй байгаа нь сүүлийн 300 жил гаруй овогжих процесс зогссонтой холбоотой. Фань.Э-гийн овгийн тодорхойлолтын зөв бурууг тогтоохын тулд Монголын нууц товчоог дэлгэе.
Зүрхин овог хэрхэн үүсэн хэрхэн үлтиг болсон нь Фань.Э-гийн овгийн тухай тодорхойлолттой хэрхэн таарахыг уншигч танд хүргэе. МНТ-139: “Эд зүркин иргэнү ёсон: зүркин(зүрхин) болурун Кабул кани (хааны) доло’ан коутун (хүүдийн) ангка (Ц.Дамдинсүрэн “нг”-илэрхийлэх үсгийг, хүннү бичгийн үсгийг гээсэн тул өнөөгийн дамдинсүрэн хэлээр “анх”болно) ага (ажа буюу цол болох тухай нийтлэл хүргэсэн болно) окин(охин) Баркак бүлэ’э(угийн дуудлагаар “болох”). Коун инү Соркату Зүрки бүлэ’э. Зүркин болурун Кабул кани коутун ага кэ’эжүиргэнү’эндотораса илгажу. Хэликэтор (Ц.Дамдинсүрэн гээгдэг сул “х”-гказахийн Аманжолов шиг гэж гаргасан бол гэж бичээд элэг дор “элгэнд байгаа” гэж ойлгох байсан) солсуйту (солу+суй ту, солу нь Диван Лугатаар сула’а буюу цөс болно. Диван Лугат МНТ хоёрт уг үг адил бичигджээ.
Суй-усу хоёр нэг бөгөөд солсуйтэй буюу цөс нь жингэнтэй гэсэн утга буюу элэг нь хөөрсөн цөстөй болно.)хэрэкэйдор(эрхийдорэрхийд+ор=эрхийдээ байгаа) хончитан (ончтон) а’ушики (уушиг)дүүрэнг(дүүрэх) зирүкэтү (зүрхтэй-хүний зүрх уушигнаасаа дахинаар жижиг боловч уушигтайгаа дүйцэх том зүрхтэй гэжээ)аман дүүрэнг ауртан (ууртан) эрэ тутун(дутум) эрдэмуттэн (эрдэмтдийн)бокос (бөхөөс-үзийн, бокос-угийн дуудлага) күчүтэни (хүчтэнээ)илгажү (ялгаж)окжү(өгчээ).
Ууртан, сулсутан, омогтон зоригмс (энэ өнгөрсөн цагт буй гэсэн хүннү үг бөгөөд өнөөгийн “зорьсон” болно. Овгийн нэрийг хүнээ ялгаж явуулсан нь өгчээ.) тула зүркин гээгдэхү ёсон тиймү. Тиймүн омогтан иргэни Чингис хаан доройтуулжу зүркин обогтуй үлиткэбэй (үл буюу нь “үх” гэсэн ул утга.
Өдгөө мануус өлсөөд байна гэдэг нь буруу бөгөөд харанглаад байна гэх нь зөв болно.)Улуси инү Чингис хаан өөрийн өмч, иргэн болгобай”. Охор дүгнэлт: Зүрхин овгийн Сэжэ бэх, Тайчу хоёрын аав уг Зүрхин овгийг үүсэгсэн Кутугту Зүрхин болно. Кутугту Зүрхиний эх БаркакКабул хааны том анх ага охин болно. Чингис хааны аав Есүхэй баатар, өвөө Бартан баатар, Бартан баатарын аав Кабул хаан болно. Өнөөгийн хэлээр Чингис хааны аав Сэжэ бэхийн аав хоёр Кабул хаан өвөөтэй эгч дүүгийн хүүд болно. Зүрхин овог хоёр дэх үедээ үлтиг болов. Төрөл төрлөө боол болгож, овог овгоо үлтиг болгодог нь мал ахуйтны нийгмийн мөн чанар болно.
Өнөөгийн монголчууд үндсэн хуулиар бүгд тэгш учир хүн болгон овогтой болсон. Тэр үед зөвхөн “ясту” хүмүүс овог байгуулж байжээ. Кабул хаанаас тасалж өгсөн ууртан, цөстөн, зүрхтэн иргэд бүгд Зүрхин овгийн иргэд болов. Боол, зарц болон иргэд их хүн биш учир тэднээс овог гарах ёс үгүй. Улуси инү Чингис хаан өөрийн өмч, иргэн болгобай гэдэг нь улс өмч иргэнээс хоёроос бүрдэж байна. Харин нууц товчоонд овог хооронд албан татвар өгдөг талаар мэдээлэл байхгүй байна. Фань. Э-гийн овгийн тодорхойлолт зөв гэдгийг Монголын нууц товчоогоор батлагдав. Өнөөгийн Баяд Ма’алиг Байгудай хөтөлж явсан хүүгээс гаралтай юу?
Зарим хүмүүс ийм зүйл өгүүлэх нь мал ахуйн мөн чанарт нийцэхгүй. Нэгт. Ма’алиг Байгуудай нь хөтөлж явсан хүүгийн нэр МНТ гараагүй. Хоёрт. Махаар сольсон хүүгээс овог гарахгүй. Овог зөвхөн их хүнээс гарна. Гуравт. Алун гоо эхийн тайлбар нь “цэвэрхэн шар хүн”-ээс гурван хүүхэдтэй болсон болхоос Маалиг Байгуудайгаас болоогүй гэдгийг маш тодорхой хэлжээ. Тэгэхээр улаан махны үнэтэй зарцаас овог үүсэхгүй. Баяд овог Баянтөр хаанаас үүсэлтэй тухай нийтлэл хүргэсэн болно.
Утгын хувьд овгийн тодорхойлолтыг мануус мэддэг боллоо. Овог гэж юу гэсэн үг вэ? Овог угийн дуудлага, өвөг үзийн дуудлага. Тэгэхээр хүннү-монгол хэлний мөн чанараар овог өвөг угтаа нэг болно. Зөв бичлэг нь обог-өбөг болно. МНТ-40: “…Жаржиратай нэрэйитбэ. Жатарану өбөгэ тэрэ болуба.” Жаржиратай жатаран овгийн өвөг болжээ. МНТ-41:“…Бааритай нэрэйитбэ. Баарину өбөг тэрэ болуба”. Баарин овгийн өвөг Бааритай гэжээ. Фань. Э-гийн их хүн гэдэг нь өвөг болно. МНТ-11:“Дува сохорын… . …дөрвөн хүүд дөрвөн овогтон болжуу… .”Овгийн нэрийг их хүний хүний тоогоор өгч болдог байжээ.
Түүхэн эх сурвалжтай ажиллаагүй, эх хэлнийхээ мөн чанарыг мэдэхгүйн улмаас Монгол хэлний их тайлбар толиор “овог” гэдэг нь: 1. Ясан төрлийн холбоотой хүмүүсийн өвөг дээдсээс уламжлагдсан нэр. 2. Ясан төрлийн удам угсааны үе уламжилсан нэр.3.Өөрийн нэрийн өмнө хавсаргасан эцгийн нэр.Овгийн тухай дээрх гурван тодорхойлолт оновчгүй бөгөөд эх сурвалжаар батлагдахгүй болно. Харийхны тодорхойлсон ул ойлголтуудыг цэгцэлсээр түүхийн төөрөгдлөөс монголчууд гарч сайн цаг ирэх болно.
Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.
Дараагийн дугаарт айл, аймаг, улс илийн тухай өгүүлнэ.
FB: Sergelen International Expedition.