Хэл сурахад орчин гол нь гэдэг. Гадаад гарахаараа л хэл суръя гэж боддог бол байгаа газраа хүрээллээ үүсгэх нь боломжгүй зүйл биш болсон. Англи хэлний ярианы клубууд үйл ажиллагаагаа явуулдаг ч хэл сурах хүсэлтэй залуус тэр бүр мэддэггүй. Тэгвэл залуус үнэтэй сургалтанд суухгүйгээр юм ууж, ярилцаж суунгаа л өөрийгөө хөгжүүлэх боломжтой дараах клубуудыг санал болгож байна.
1. Англи хэлнийхээ мэдлэгээ сайжруулахыг хүссэн хүн бүрт зориулан орчин бүрдүүлж чадсан газар бол хүүхдийн паркын Castle-д болдог ярианы клуб . Энд ирснээр бие биенээсээ суралцан, хөгжөөнт тоглоом тоглож бяцхан шагналын эзэн болох боломжтой. Ихэнх ярианы клубуудын адил ашгийн бус бөгөөд такс нь 3000 төгрөг. Кофе цай нь дагалддаг гэхээр такс ч гэж бараг суурь хураамж л гэсэн үг. Ивент болохоос нэг хоногийн өмнө сэдвээ зарладаг юм билээ. Хэрвээ та паркын цамхагт очихоор шийдсэн бол баруун талын хаалгаар такс төлөлгүйгээр орж ирэх боломжтой шүү.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/MNG-EVENT-EDU-1870123906535848/
2. Энэхүү клуб долоо хоног бvрийн 1, 5 дахь өдөр бvр 17 цагаас EARC буюу Боловсрол Зөвлөгөө мэдээллийн Төвд явагддаг. Хэрвээ бүртгүүлэхийг хүсвэл өөрийн ямар нэгэн бичиг баримтыг 1 хувь цээж зураг, 5000 төгрөгийн хамт авч ирснээр тухайн номын санд нэг жилийн гишvvнчлэлийн карт нээлгэн ярианы клубд орох боломжтой болно.
3. Зифербаторуудын уламжлалт болгон явуулдаг олон үйл ажиллагааны нэг бол Англи хэлний ярианы клуб юм. Энд залуус нэг нэгэнтэйгээ танилцаж, үгийн сангаа баяжуулах тоглоом тоглож, дууныг үг орчуулж, тодорхой нэг сэдвээр хоорондоо ярилцаж, тоглоом тоглон хөгжилдөн өнгөрүүлдэг. Байршил нь Залуучуудын холбооны 3-р давхарт хагасайн бvрийн 14 цагаас болдог. 5000 төгрөгийн таксандаа кофе, цай, жигнэмэг багтсан юм байна.
4. 7-14 насны хүүхдүүдэд зориулж англи хэлний ярианы чадварыг нь дээшлүүлэх зорилгоор Kids' English Speaking Space нэртэй арга хэмжээг Ziferblat-ийнхан бүтэн сайн өдөр бүр 14:00 - 15:30 цагийн хооронд явуулдаг байна. Уг арга хэмжээг хөтлөн явуулдаг Ted багш унаган англи хэлтэй бөгөөд хүүхдүүдтэй тоглох, хамт кино хүүхэлдэй үзэж түүнийхаа талаар ярилцах, тэмцээн зохиох гэх мэт сонирхолтой бөгөөд үр дүнтэй аргаар англи хэлийг заана. Хүүхдүүдийн нас сэтгэхүйд нь тааруулж үеийнхэнтэйгээ суралцах боломжийг энд олгожээ. Такс 4000 бөгөөд үүнд сүү болон жигнэмэгийн үнэ багтсан байгаа.
5. Их сургуулийн гудамжинд байрлах Uni Coffee (үүдэндээ ном уншаад зогсож буй бүсгүйн хөшөөтэй гэдгээр нь хүмүүс андахгүй)-д хагассайн өдөр бүрийн 12 цагаас хэл сурч байгаа залуус цуглардаг. Хөтлөн явуулдаг багш нар нь гадаад хүмүүс бөгөөд уулзалт бүрдээ сэдэв аван халуухан яриа өрнөнө. Тэгээд бүр үнэ төлбөргүй юм байна гээч.