БСШУС-ын сайд ЕБС-ийн сурагчдын амралтын хуваарийг шинэчлэн баталлаа. Орон нутгийн сурагчид цагаан сараар нэг долоо хоног, мал төллөх үеэр хоёр долоо хоног тус тус амарна. Тодруулбал,
- Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын III улирлын амралт 3 дугаар сарын 26-наас 4 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал,
- Нийслэлийн сурагчдын III улирлын амралт 3 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал үргэлжлэх аж.
Харин зуны амралтын хувьд нийслэл болон орон нутгийн ЕБС-ийн сурагчид ижил хугацаанд амрахаар зохицуулагджээ. Үүнд:
- I-II ангийн сурагчид - 6 дугаар сарын 01-нээс,
- III-IV ангийн сурагчид - 6 дугаар сарын 08-наас,
- VI-XII ангийн сурагчид - 6 дугаар сарын 15-наас тус тус эхэлнэ.