2016 оноос эхлэж сар бүр НӨАТ-ын буцаан олголтын азтан тодруулж байхад өнөөдрийг хүртэл таныг нэг ч удаа аз дайраагүй юу? Тэгвэл хамтдаа шаналъя. Ганц удаа 20.000 төгрөг ч болтугай хожиж болно шд. Тэгэхэд арай ч дээ...
1. Хэн нэгэн таньдаг хүн чинь 100.000 төгрөгийн азтан болсон гэхэд...
2. Надаас бусад бүх хүн азтан болчихсон мэт санагдахад.
3. Надад угаасаа өнөөдрийг хүртэл аз тохиогоогүй юм чинь цаашдаа ч болохгүй байх нь тодорхой...
4. Гэхдээ "НӨАТ-ын азтангууд тодорлоо" гэх мэдээг сонсоод итгэлгүйхэн аппликэйшнээ нээдэг хэдий ч дотроо маш том найдвар өвөртөлчихсөн байдаг.
5. Хонжвор гэх хэсгийг захалж харах үед бараг зүрх амаар гарахаа шахдаг шүү.
6. Гэтэл Хонжвор 0 гэсэн байгааг хараад татварынхан эхлээд өөрсдийгөө дараа нь бүх хамаатан саднаа азтангаар тодруулсан байх гэж хардаж эхэлнэ.
7. Найзуудтайгаа дэмий л мөнгө хожчихвол тэгнэ, ингэнэ гэж мөрөөдөхөөс цаашгүй.
8. Бүхэл бүтэн нэг жилийн турш талх авсан баримтаа хүртэл хий дэмий хадгалсандаа бачуурна.
9. Жилийн эцэст хэрэггүй болсон мянга, мянган баримтаа хаяхад ширээний шүүгээ хов хоосон болсон байхыг хараад жоохон ч гэсэн сэтгэл уужрах шиг...
10. Гэсэн хэдий ч хэзээ нэг өдөр ядаж 20 мянган төгрөг хожих байх гэсэн итгэл дүүрэн дахиад л энэ жилийнхээ баримтуудыг алгасалгүй бүртгүүлж, тэвхийтэл нь тэнийлгээд нандигнан хадгална.