Цагаан сар хаяанд ирж айл бүрт бэлтгэлээ базаах их ажил ундардаг. Тэгвэл олон түмний ажлыг хөнгөвчлөх зорилгоор Сүхбаатар дүүргийн жижиг дунд бизнесс эрхлэгчид нэгдэн "Цагаан сарын үзэсгэлэн худалдаа" зохиож байна. Энэхүү үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэн битүүний өдөр буюу 2-р сарын 15-ныг хүртэл үргэлжлэх болно.
Сүхбаатар дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн захирал Ц.Булган:
Одоогийн байдлаар дотоодын 13 үйлдвэрлэгчид маань нэгдэн үндэсний тодотголтой 50 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна. Цаашдаа илүү илүү өргөжих төлөвтэй байна. Үйлдвэрлэгчдээ дэмжин 6-9 метр квадрат лангууг 45 мянган төгрөгөөр л түрээсэлж байгаа.
Жишээ болгон онцлоход бага насны хүүхдүүдэд зориулсан "Монголдой", "Монголжингоо" бэлгийн багцыг 5000 төгрөгөөр худалдаалж байна. Энэ нь хүүхдийн хайртай баатар СУПЕРМЭН, Хүн аалзын баг, оймсыг тусгайлан бэлдсэн савлагаатай өгч байна.
Ааруул: Зураг дээр харагдаж байгаа зассан байдлаараа 135000 төгрөг
Дундаж ханш: 12000 төгрөг
Эрэгтэй загварын цамц-80000 төгрөг
Эмэгтэй загварын цамц- 75000 төгрөг
Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх тоглоом:
Үнэ: 3000- 100 000 төгрөг
Шууд үйлдвэрлэл явагдаж байна.
Хүүхдийн загварын цамц- 10 000 төгрөг
Байршил:11-р хороолол хуучнаар Дөрвөн уул зах, Номингийн суурин дээр баригдсан “Саруул” хотхоны 2 дугаар давхарт болж байна.