Монголд анх удаа Английн BS8110 стандартаар Францын "Архитип" компанийн зураг төслөөр баригдсан төгс шийдэл бүхий тансаг зэрэглэлийн "220K Residence" дэх энэхүү амралтын цогцолбор дээд зэрэглэлийн гэдэг нь үүднээсээ л илт.
Харин хүлээлгийн танхимын интерьер дизайн, ханын зураг, зузаан хивс зэрэг хэдхэн зүйл тэдний өнгө төрхийг илтгэх шиг. Аргагүй л 5 одтой зочид буудлын хэмжээний үйлчилгээ үзүүлдэг орон сууцны "Wellness Center" юм даа.
"220K Residence"-ийн онцлогийг хараахан сонсоогүй уншигчиддаа...
Тэд хотын А бүс буюу Их хотын зүрхэнд байрлалтай гэдгээ хамгийн түрүүнд онцолж байгаа юм. Мэдээж энэ бол завгүй, сандруу нийслэлчүүдэд хамгийн чухал үзүүлэлт. Үүний дараа 5 одтой зочид буудлын хэмжээний үйлчилгээ үзүүлдэг цорын ганц орон сууц гэдгээрээ шинэлэг байж чадаж байгаа. Үүнд хүүхэд харах, хүнс цуглуулах, угаалгын гэх мэт үйлчилгээ багтаж байгаагийн зэрэгцээ таны эрүүл мэнд, бие бялдарыг хөгжүүлэх сургалт, үйлчилгээ багтжээ. Ингээд тэдний бас нэг давуу тал нь барилгын чанар стандартад онцгойлон анхаарсан бөгөөд барилгын материал тоног төхөөрөмжүүдээ Франц, Испани, Герман, Солонгос, ОХУ зэрэг улсаас авчирсан явдал юм.
"220K Wellness Center"-т тавтай морил
Үндсэн 2 блокоос бүрдсэн цогц үйлчигээний төв. Энд фитнес, иог болон бүжгийн заал, усан бассэйн, спа, саун кофе шоп зэрэг багтана.
Ажлынхаа хажуугаар ямар нэг спортоор хичээллэх гэхээр нэг л том асуудал тулгараад байдаг байсан юм. Энэ бол мэдээж аймшигт замын түгжрэл. Яг ажил тарах цагаар хот тэр чигээрээ зүгээр л нэг том машины зогсоол болчихдог тэ? Хэдэн цагт зааландаа очиж, хэдэн цагт гэртээ харих вэ гэдэг асуудалтай. Хамаг цаг зам дээр л үрэгдчихнэ. Харин одоо хотын төв хавиар л хамаг амьдрал нь өрнөдөг хэн бүхэнд нээлттэй усан бассэйн, фитнес, иог, бүжгийн заалтай болжээ.
Таатай мэдээ дуулгахад тэдний хамт олон зөвхөн оршин суугчиддаа гэхгүй гаднаас гишүүнчлэл авж байгаа бөгөөд мэргэжлийн багш нар заавар зөвлөгөө өгж ажилладаг.
Манайх дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлж байгаа хэдий ч тэнгэрт хадсан үнэтэй биш. Гэхдээ аймар хямдхан ч бас биш. Дундаж үнийн тариф тогтоосон.
Гэр бүлээрээ очиход хамгийн тохиромжтой газар. Бассэйн нь уурын болон хуурай саунтай бөгөөд, зөвхөн хүүхдэд зориулсан усан сан ч бий.
Үүнээс гадна усанд сэлэх нь уушигны үйл ажиллагааг дэмждэг тухай багшийн ярихыг сонсоод олзуурхав. Манайхан тэр бүр усан сэлэлтээр хичээллээд байдаггүй нь анзаарагддаг. Биеийн хамаг булчинг хөгжүүлээд зогсохгүй бидэн шиг агаарын бохирдолтой орны хүмүүсийн зайлшгүй очиж байх ёстой газар бол усан сан байж.
Усан спортоор хичээллэх нь ийм ашигтай
- Зүрхний булчингийн үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгчийг булчингуудад тарааж цусны эргэлтийн системийг сайжруулдаг идэвхитэй үйл ажиллагаа юм.
- Хүний бие байнга босоо байдалтай байдаг нь нурууны ясанд маш их ачаалал өгдөг. Харин усанд сэлснээр нурууны үенүүдийн ачааллыг багасгаж өгдөг. Усанд сэлэхэд хүний бие хэвтээ тэнхлэгт байрлах тул сээр нурууны яс үе дээр дарах биеийн жингийн ачаалал арилж, нурууг тэнэгэр байлгах, биеийн тэнцвэрийг хадгалж байх үүрэг ноогддог. Нурууны булчингуудад ирэх энэ ачааллыг ашиглан нурууны бөгтөр, гэдгэр, муруй, хазгай хэвшил гэмтлийг эмчилдэг.
- Ус дулаан дамжуулах чанараа агаараас илүү учир усанд буй хүний бие их хэмжээний дулаанаа алддаг. Цельсийн +26С дулаантай усанд 15 минут байхад 100 илүү калори дулаан алдана. Ингэж хүний бие био, химийн ажиллагаа сэргэн булчингийн ажиллах чадвар дээшлэн бодисын солилцоог нэмэгдүүлэх тул хэт таргалалтын эсрэг усан спорт сайн хэрэглүүр болдог.
- Мөн усан сэлэлтээр хичээллэх нь уушигны тэлэх, агших хөдөлгөөнөөр уушигны багтаамж сайжируулж, уушгинд үүссэн бохирдолыг цэвэрлэдэгээрээ бусад спортоос давуу талтай. Иймд агаарын бохирдол ихтэй өвөл, хавар, намрын улиралд хичээллэхэд хамгийн тохиромжтой.
Ус бол илэлт /массаж/ хийгч юм. Биеийн гадаргууг тойрон урсах зөөлөн тааламжтай урсгал нь сайн нөлөөлж, мэдрэлийн төгсгөлүүдэд таатай илэлт хийж өгдөг. Хүний биеийн бүх үе мөчний хөдөлгөөний үр дүнд сэлэлтүүд хийгдэх тул биеийн хөшүүн байдлыг арилган уян зөөлөн хөдөлгөөнийг бий болгохын зэрэгцээ хүнд авхаалж, самбаа, тэсвэр хатуужил, сэргэлэн цовоо, гоо сайхны хүмүүжил олгодгоороо бусад спортоос онцлог юм.