Шинэ жилийн баяраа тэмдэглэн цагаан будааны боов идэж байсан Японы 2 иргэн амиа алдаж, хэд хэдэн хүний биеийн байдал хүнд нөхцөлд байгаа аж.
Цагаан будааны боов ямар ч хоргүй атлаа жил бүр хүний аминд хүрдэг тухай нутгийн иргэд ярьж байжээ.
Цагаан будааны боов буюу МОЧИ гэж юу вэ?
Мочи гэж нэрлэгддэг боов нь зөөлөн бөгөөд зажлууртай будаагаар хийгдсэн дугуй талх юм.
Үүнийг эхлээд цагаан будааг агшааж, дараа нь чанаж, нухаж хийдэг байна. Ингээд наалдамхай болсон цагаан будаагаа мочи хэлбэрт оруулж дахин буцалгадаг гэнэ. Харин Япончууд шинэ жилийн үдэш энэхүү мочи талхаар ногоотой шөл хийж иддэг уламжлалтай ажээ.
Харин энэ жижигхэн талх яаж хүний аминд хүрдэг юм бол?
Мочи боов маш их наалдамхай бас зажлууртай байдаг. Мөн хазахад ч хэтэрхий том гэнэ. Харин хэн хоол, ундаа сайн зажилж идэж чадахгүйгээсээ болж үүнд өртдөг вэ гэвэл... Мэдээж бага насны хүүхдүүд, эсвэл өндөр настнууд.
Хэрэв наалдамхай Мочи боовыг зажлахгүй залгичихвал шууд л хоолойд гацах аюултай. Эмнэлэгт энэхүү шалтгааны улмаас хүргэгдэж ирсэн хүмүүсийн 90%-ийг 65-аас дээш насныхан эзэлж байна хэмээн Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.
Ингээд тус улсын бага насны хүүхдүүд болон өндөр настнуудад зориулж дахин, дахин зажил, эсвэл олон жижиг хэсэгт хувааж идээрэй гэсэн сэрэмжлүүлэг ч жил бүр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явдаг байна. Гэсэн хэдий ч жил бүр Мочи боовноос болж хүний амь эрстдэг. 2014-2015 онд нас барагчдын тоо 9-д хүрээд байсан бол 2016 оны байдлаар 1 харин 2017 оны хувьд 2 хүн амиа алджээ.
Эх сурвалж: BBC