Фитнесээр хичээллээд турдаггүй бол боксоор хичээллэхийг зөвлөж байна.
Итгэмээргүй санагдаж байж болох ч энэ нь бодит үр дүн юм. Эрчүүд байтугай охид, бүсгүйчүүд ч хараад ухаан нь балартдаг сайхан хүүхнүүд Victoria's Secret-д л харъяалагддаг. Харин тэдгээр бүсгүйчүүд боксоор хичээллэж галбираа хадгалдаг байна.
Би боксоор хичээллэж эхэллээ. Хүчтэй, авхаалжтай, тэсвэр хатуужилтай болохын зэрэгцээ надад хөгжилтэй санагдаж байв.
Боксоор хичээллэхийн нэг давуу тал бол эргэж жин нэмдэггүй. Фитнесээр идэвхтэй хичээллээд хэсэг болих үед жин нэмэх тохиолдол олон байдаг. Мэдээж судалж үзсэн. Маш олон юм идэж үзнэ. Болсон болоогүй юм ам хамар руугаа хийж үзнэ. Хамгийн найдвартай арга нь бокс л байсан.