Шимпанзе могой харахаараа муухай орилдог нь айсандаа биш, бусдадаа дохио болгож түгшүүр зарлаж буй хэрэг гэнэ. Аливаа аюул ойрхон байгааг эл амьтан өөрийн овгийнхондоо мэдээлж орилдгийг судлаачид аль эрт тогтоосон. Гэхдээ энэ үйл явц хэсэг хугацаанд л үргэлжилдэг, бүр тодруулбал, түгшүүр авсан сармагчингууд ямар нэг байдлаар өөрийгөө хамгаалах боломжтой болонгуут мэдээлэгч чимээгүй болдог гэж үздэг байж.
Тэгвэл энэ удаагийн судалгаагаар шимпанзе аюулын талаар “халуун цэгээс” нь шуурхай мэдээлдэг бөгөөд ингэхдээ аль зүгт, хэр зайтай байгаа, дөхөж буй, эсэхийг нэгбүрчлэн, ойрхон давтамжтайгаар янз бүрийн авиагаар илэрхийлдэг болохыг судлаачид баталжээ.