Канадын Уотерлу их сургуулийн мэргэжилтнүүд “Уншсан зүйлээ цээжилж, тогтоохын тулд чанга уншвал илүү үр дүнтэй. Ингэж уншсан зүйлийг удаан хугацаанд мартахгүй бас нэгэн сайн талтай” гэсэн байна. Үүнээс гадна тэд судалгаагаараа хэн нэгэн чанга дуугаар унших нь дэргэд байгаа бусад хүний идэвхийг сэргээж, анхаарлыг төвлөрүүлдэг болохыг тогтоосон байна.