Цүдгэр гэдэс, булцгар хацраар нь дүгнэвэл өвлийн өвгөн Санта илүүдэл жинтэй. Мөн хамар нь улаан, хавагнасан байдаг нь балгах дуртайн шинж. Тиймээс тэр “хүн” элдэв өвчин тусах магадлал өндөр гэж англи судлаачид мэдээлээд хүн бүхний хайртай, тэр дундаа багачуудын хүсэн хүлээдэг өвлийн өвгөний ийм байдал бусдад буруу үлгэр болдог гэсэн байна.
Егөөтэй гэмээр тэр судалгаагаар мөн Сантагийн найз бүсгүй “эрэн сурвалжлаад” олоогүй гэнэ. Тиймээс цас мөсний орны өвгөн ганц бие. Энэ нь түүнийг сэтгэл санаагаар унагаж, ганихрахад хүргэдэг байх магадлалтай гэжээ.