Аливаа баяр бол сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг чухал зүйл. Ялангуяа шинэ жилийн баяр саа шигээ, гацуур шигээ дурсамж үлдээдэг. Тиймээс баярын ширээ, бусдад өгөх бэлгээ сэтгэл гарган, өөрийн ур ухааныг шингээсэн гэнэтийн “бөмбөг” байлгавал илүү сонирхолтой байх нь мэдээж. Хэдхэн хоногийн дараа “тахиаг” үдэж, “нохойг” угтахдаа та ширээгээ энэ мэтээр чимж, засвал гоё санагдлаа.
Айл болгонтой адилгүй сайхан ширээгээ хараад гэрийн эзэн, үр хүүхэд, аав, ээж нар тань баярлаж, гайхах нь дамжиггүй. Ингэж ухаан зарж, сэтгэл шингээсэн ширээн дээрх хоол илүү амттай байх биз ээ. Ерөөс хүн бүрт бэлэг бэлдэлгүй ширээгээ “бүлтийтэл” гоё засчихвал хэзээ ч мартагдахгүй бэлэг болох байх.