Бичил биетүүд бус харин амьтны болон ургамлын гаралтай муудсан бүтээгдэхүүнийг хэрэглэсний улмаас хоолны хордлого үүсдэг. Мөн хортой химийн бодис агуулдсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэснээс үүсч болно.
Хоолны хордлогын үед эдгээр шинж тэмдэгүүд илэрнэ.
- Дотор муухайрах, бөөлжих
- Гэдэс өвдөх
- Гүйлгэх /хоногт 10-15 удаа хүртэл/
- Халуурах /37,5-39/
- Тахикарди буюу зүрхний цохилтын тоо нэмэгдэх
- Артерийн даралт буурах
- Ухаан алдах
- Шөрмөс татах
Анхны тусламж
Юуны өмнө хүн юунд хордсоныг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд хүний өөрийнх нь болон ойр дотныхноос нь асуух, бөөлжисний үнэр байдлыг нь ажиглах хэрэгтэй. Хэрэв хордосноос хойш 2-4 цагаас бага хугацаа өнгөрсөн бол ходоод угаах нь хамгийн сайн арга. Үүний тулд хүнсний содын 2% уусмалыг 1,5 литрийг /тус бүрт нь цайны халбага хүнсний сод хийсэн 5-6 стакан ус/ уугаад бөөлжих хэрэгтэй. Ходоодыг бүрэн цэвэрлэхийн тулд ахин нэг удаа цэвэрлэх нь сайн гэж үздэг.
Мөн идэвхжүүлсэн нүүрс уух нь сайн байдаг. Ингэхдээ 2-3 цаг тутамд 4 шахмал эм ууна. Гэхдээ хоногт 12 шахмал эмнээс илүү уух хэрэггүй.
Хоолны хордлогын үед өвдөснөөс 10-12 цагийн дараа өвчтөний биеийн байдал муудаж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Ийм тохиолдолд яаралтай эмнэлэгийн байгууллагад хандана уу хэмээн Эрүүл мэндийн лавлахаас зөвлөж байна.