BBC телевизийн сурвалжлагч Рүбэрт Вингфэлд Токио хотын 18-34 насны залуусын дотно харилцаа, сексийн харилцааг судалжээ. Судалгаанаас үзэхэд Токио хотод хэзээ ч бэлгийн хавьталд орж байгаагүй, дотно харилцаанаас зайлсхийсэн залуусын тоо төсөөлснөөс ч их гарсан байна.
Тэд өөртөө хэт итгэлгүй болсных уу эсвэл энэ талаар анхаарах завгүй болсных уу? Энэ талаар шалтгааныг олохоор сурвалжлагч Рүбэрт Вингфэлд цаашид судалж байгаа юм байна.
26 настай Ано Мацуи хэлэхдээ: Би таалагдсан ганц нэг эмэгтэйдээ секс хийх санал тавьж байсан боловч татгалзсан хариу авсан. Тэрнээс хойш дахиж асуух сэдэл төрөөгүй. Тэглээ ч залуус бид хоббигоо хөгжүүлэх, ажлаа хийх зэрэг зав муутай байдаг учраас бодох ч сөхөөгүй байдаг.
Эх сурвалж: www.bbc.com