Michael Buble бол 42 настай Канадын алдартай дуучин, дууны зохиолч, жүжигчин басхүү продюсер билээ. Түүнийг бараг энэ гаригийн хамгийн сэтгэл хөдөлгөм тансаг шинэ жилийн дуунуудыг дуулсан гэхэд хэлсдэхгүй байх. Жазз, блюз хөгжимтэй түүний хоолой ямар гайхалтай хоршин эгшиглэдэг гэж санана.
Нэг гоё шинэ жилийн дуу сонсох гэхээр нөгөө л нэг Last christmas, All i want for christmas is you 2-ыг ээлжлэн сонгодог хүмүүст санал болгоход түүнээс л хамгийн сайхан зул сарын оройны уур амьсгалыг мэдэрч болдог юм шүү.
Ингээд хамгийн түрүүнд "It's Beginning To Look A Lot Like Christmas". Энэхүү дуу нь танд ил гал, гэр бүл бас оройн зоогийг санагдуулах болно.
Харин одоо гадаа шинэхэн цас орчихсон байгаа мэт нэг л тийм хөнгөхөн хөөрчихмөөр мэдрэмж төрүүлэх дууг сонсгоё.
Энэ бол шинэ жилийн гэхээсээ илүү танд тайван мэдрэмжийг төрүүлэх дуу юм.
Түүний хоолой гацуур модны гэрэлтүүлэг чимэг аятай л сайхан санагддаг шүү.
Эрхэмсэг, тансаг гэж хэлээ биз. Энэ шүү дээ.