Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотын унаган иргэн. 1968 онд төрсөн, 49 настай. Эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Түүний эцэг Ж.Ухнаа МУИС-ийн авто баазад жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан онц тээвэрчин.
Боловсрол:
- 1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
- 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,
- 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
- 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
- 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
- 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
- 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
- 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
- 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
- 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
- 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
- 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
- 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
- 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
- 2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
- 2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
- 2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажилласан.
- 2017 оны 10 сарын 04-ний өдрөөс Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байна.
Түүний талаарх баримтууд:
- Анх МАН-ын генсек болж байхад нь сэтгүүлч Б.Ганчимэг "Хувь хүнийхээ хувьд У.Хүрэлсүх бусдад өс санамтгай, шүд зуумтгай, жавар сэнгэнүүлсэн хүйтэн хүн биш. Лав ханилж яваад хутгалдаг Түгжил зангүй мужик. Бас хулгахгүй, хулчийхгүй, ер нь л яаж ч мэдэх нөхөр дөө" хэмээн тодорхойлж байжээ.
- “Хадгаламж банк”-наас 15 сая доллараар казино тоглоод шүүхээс 5 жилийн хорих ял сонсож байсан юм. Харин тэрбээр уг хэргийн талаар "Хадгаламж банкны хэрэгт би ямар ч холбогдол байхгүй. Тэр мөнгөнөөс нь авч идэж уусан, тэр нь батлагдвал цаазаар авахуулахад ч гомдохгүй. Харин намайг худал гүтгэж үүнд хутгах гэсэн сонирхол байхыг үгүйсгэхгүй" гэжээ.
- У.Хүрэлсүх Төрийн ордонд УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай муудалцаж, сэтгүүлчдийн өмнө "ухамсрын шанаа" өгч байсан түүхтэй. Үүнээс ч өмнө МАХН-ы ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа намын “гэсгээл” дүүргийн намын хорооны дэд дарга Г.Бямбасүрэнд мөн "ухамсрын шанаа" өгч байсан гэдэг.