Шведийн зохион бүтээгч Альфред Нобелийн гэрээслэлээр физик, хими, биологи-анагаах ухаан, утга зохиол, энх тайван ба эдийн засаг гэсэн зургаан салбарт ололт амжилт гаргасан хүмүүст Нобелийн шагналыг 1901 оноос буюу одоогоос 116 жилийн өмнөөс эхлэн жил тутам олгодог болсон байна. 2016 оны байдлаар 911 хүн Нобелийн шагнал хүртсэн бөгөөд К.Ишигүро шагнал хүртэж байгаа 912 дахь хүн юм.
- К.Ишигүро нь 1954 оны 11 дүгээр сарын 8-нд Японы Нагасаки хотод төрсөн.
- Түүнийг 5 настай байхад нь тэднийх Их Британи руу нүүсэн.
- 1970-аад оны сүүлчээр тэрбээр Кентийн их сургуулийг англи хэл, гүн ухаан судлалын чиглэлээр дүүргэж, дараа нь Зүүн Английн их сургуульд утга зохиол судлалын чиглэлээр сурсан.
- Тэрбээр 1982 онд “Цайвартан харагдах толгод” нэртэй анхны романаа хэвлүүлж байжээ.
- Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг түүнд авчрахад гол нөлөө үзүүлсэн “Өдрийн үлдэгсэд” роман юм. (Дэлхийн II дайнаас өмнөх язгууртнуудын амьдралын тухай өгүүлдэг)
- Тэрбээр гол төлөв хүний дотоод сэтгэлийн мөн чанар, өнгөрсний тухай, өнгөрсөнд ямар байсан хүмүүс өнөөдөр чухам хэн болоод байгаадаа гайхширч буй тухай, хүмүүс бид өөрөө өөрийгөө яаж хуурдаг тухай бичдэг.
- Түүнийг Шведийн ШУА-аас өчигдөр гаргасан мэдэгдэлд “К.Ишигүро нь хүний сэтгэлийн хүч, сэтгэл хөдлөлийг гайхамшигтайгаар илэрхийлэн гаргадаг гарамгай зохиолч юм. Бид хорвоо ертөнцтэй харилцахдаа хэрхэн өөрийгөө хуурдагийг тэрбээр “илрүүлэн” бичиж чаддаг” гэжээ.
- Түүнд Нобелийн шагналыг дагалдан 9 сая швед крон буюу 1.1 сая ам. доллар ирэх болно.
- 2016 оны байдлаар 911 хүн Нобелийн шагнал хүртсэн бөгөөд тэрээр шагнал хүртэж байгаа 912 дахь хүн юм.