“Алтан Жолоо” группийн үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус группын Ерөнхийлөгч В.Энхбаатар хувийн цуглуулга болох хуучны, ховор нандин авто машины цуглуулгаа олонд дэлгэлээ. Машины цуваа 10 цагт Орбитоос гараад төв замаар талбай тойрч явсаар Үндэсний соёл амралтын хүрээлэнд саатаж 12:00-17:00 цагийн хооронд нийтэд үзүүллээ. Түүний цуглуулгад багтах машин дотор 1936 онд үйлдвэрлэгдсэн Газ-М1-ээс авхуулаад нэн ховор 20 орчим машин бий. Энэ өдөр түүний цуглуулгыг Монголын авто сонирхогч залуус зорин ирж үнэ төлбөргүй үзсэн юм.
Ерөнхийлөгч В.Энхбаатар: "Миний бүх машин үйлдвэрээс гарсан эд ангиараа байдаг. Хуучны машинууд нь өөрийнхөөрөө, эд ангиа солиогүй байна гэдэг ховор. Энэ хэрээр үнэ цэнэтэй юм. Миний хувьд бүх машиндаа л хайртай. Харин авто сонирхогчдын анхаарлыг Чайка-13 машин минь гойд ихээр татдаг юм даа" гэв.
Түүний хувийн цуглуулгыг сонирхоцгооё.
Машин сонирхогчид: "Чайка-13 сайхан амьтан байна шүү"