Финландын эрдэмтдийн хийсэн шинэ судалгаагаар дэлхийн хүн амын талаарх албан ёсны мэдээлэлд эргэлзэхэд хүргэв. Nature Communications сэтгүүлд нийтлэгдсэн үр дүнгээс үзэхэд манай гараг дээрх хүмүүсийн бодит тоо албан ёсны мэдээллээс хамаагүй их байж магадгүй аж.
Эрдэмтэд 1975-2010 оны хооронд дэлхийн 35 орны үсанд автсан газар нутгийн хүн амын шилжилт хөдөлгөөний талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Энэ арга нь засаг захиргааны хил хязгаарт тулгуурлалгүйгээр алслагдсан бүс нутгийн хүн амыг илүү нарийвчлалтай тооцоолох боломж олгосон байна. Хөдөөгийн хүн ам 53-84%-иар дутуу тоологлсон байж магадгүй гэсэн үр дүн гарчээ.
Гол асуудал нь хөдөө орон нутгийн хүн амын тооллогын мэдээлэл найдваргүй байдагт оршиж байна. Түүхийн хувьд хүн амыг тоолох аргачлалыг хотын төвийг илүүд анхаарч боловсруулсан нь хөдөөгийн хүн амыг системтэйгээр дутуу үнэлсээр иржээ.
Хөдөөгийн оршин суугчдын бодит тоог дутуу тоолж байсан явадал нь манай гарагийн хүн амын талаарх албан ёсны статистикт эргэлзээ төрүүлэх нь ойлгомжтой.
Хэрэв судлаачдын энэхүү дүгнэлт зөв бол дэлхийн хүн амын бодит тоо мэдэгдэхүйц өндөр юм.