“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцжээ. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашиг олгох тооцоо гарч, гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнээс өнгөрсөн арванхоёрдугаар сард 130 мянган төгрөг олгосон. Тэгвэл үлдсэн хувийг энэ сарын 28 болон ирэх дөрөвдүгээр сард тэнцүү хуваан олгохоор болжээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 26.4 хувийг Монгол Улсын иргэд, 0.06 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд, 73.5 хувийг “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшиж байна.