УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар шийдвэрлэлээ. Мөн Монголбанкны мөнгөний бодлогын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн танилцуулга мэдээлэлтэй танилцаж, асуулт асууж хариулт авлаа.