Засгийн газрын ээлжилт хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах талаар арга хэмжээний тогтоолын төсөл, нийслэлийн шуурхай штабын VII хуралдааны дүнгийн талаар болон төрийн байгууллагын бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, “Эрчист Монгол” ТӨХХК-ын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, газрыг тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.