Уулын Карабах Азербайжанд бууж өглөө
Хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Арменийн засаг захиргаа гал зогсоож, зэвсэглэлээ бүрэн хурааж, хүлээн зөвшөөрөгдөөгүй бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрээс хүнд техникээ гаргах шийдвэр гаргажээ.
2023-09-21
Сонгуулийн жавар
АНУ-ын Ерөнхийлөгчийн 2024 оны сонгуульд БНН-аас нэр дэвших хүмүүсийн өрсөлдөөн ширүүсэж байна. Энэ дунд Үндэсний санал асуулгад тэргүүлсэн Дональд Трампыг нэр дэвшүүлэх, эсэх нь эргэлзээтэй болж мэдэх нь. Түүний холбогдсон, 2020 оны сонгуулийн дүнг хүчингүй болгохыг завдсан хэргийнхньшүүх хурлыг 2024 оны гуравдугаар сарын 4-нд хийхээр товлосноо шүүгч Таня Жуткан мэдэгдсэн. Тусгай прокурор Жек Смит Америкийн 45 дахь Ерөнхийлөгчийг шүүх хурлыг 2024 оны нэгдүгээр сарын 2-нд эхлүүлэхийг хүссэн ч Трампын өмгөөлөгч нар сонгууль болсноос хойш 17 сарын дараа буюу 2026 оны дөрөвдүгээр сард хийх санал тавьжээ. Шүүгч Жуткан энэ хугацааг хэтэрхий хол гэж үзсэн байна.
2023-09-19
Украиныг “Гүрж хувилбар”-ын давталт хүлээж байна уу
Барууны орнуудын зүгээс Украиныг НАТО-д элсүүлэх "урамшуулал" амлан ОХУ-тай дайтах зэвсэгт мөргөлдөөнд татан оруулсан боловч эцэст нь амласнаасаа буцаж, энэ асуудлаа хэзээ шийдэх нь цаг хугацааны хувьд тодорхой бус хойш нь тавив.
2023-09-19
Ким Жон Ун ОХУ-д айлчлах нь батлагдав
“Умард Солонгосын Төрийн тэргүүн Ким Жон Ун ойрын өдрүүдэд ОХУ-д айлчилж, шаардлагатай бол Ерөнхийлөгч Владимир Путинтэй нүүр тулан уулзана”гэж мэдээнд онцолжээ.
2023-09-12
Сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Пэнни Вонгийн урилгаар 2023 оны 9 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ.
2023-09-11
ДЭМБ: Дэлхий дахинд "ковид-19"-ийн өвчлөл эрс нэмэгдэж байгна
“Сүүлийн 28 хоногийн хугацаанд (2023 оны 7-р сарын 24-өөс 8-р сарын 20 хүртэл) ДЭМБ-ын зургаан бүс нутагт / Африк, Америк, Зүүн өмнөд Ази, Европ, Зүүн Газар дундын тэнгис, Номхон далайн баруун хэсэг/ COVID-19-ийн 1.5 сая орчим шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр мянга гаруй хүн нас барсан нь өмнөх 28 хоногтой харьцуулахад 63 хувиар нэмэгдсэн байна" гэж баримт бичигт дурджээ.
2023-09-08
АНУ-ын тусгай албадууд тагнуул хийх ухаалаг дотуур өмд бүтээжээ
Тагнуулын ажилтнууд сэжигтнийг ухаалаг утас болон бусад хэрэгсэл ашиглан тагнаж чагнах нь тийм ч үр дүнтэй байхаа больсон тул тагнуулын хувьсгалыг жишээлбэл, дуу, дүрс бичлэг хийж, мөн тагнуулын байршлын талаарх мэдээллийг дамжуулах чадвартай ухаалаг дотуур өмд хийж болно гэж шийджээ.
2023-09-07
Хятадад төрийн албан хаагчдыг iPhone ашиглахыг хоригложээ
Хятадад төрийн албан хаагчдыг Америкийн iPhone утас хэрэглэхийг хориглосон тухай “The Wall Street Journal” эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Нийтлэлд дурдсанаар, хэдэн сарын турш Хятадын албаны хүмүүс iPhone утас хэрэглэхгүй байх албан бус журмыг дагаж мөрдаж байгаа аж.
2023-09-07