Британийн "The Rolling Stones" хамтлаг Hackney Diamonds нэртэй шэнэ цомгоо гаргах гэж байна.
Хамтлагийн гоцлол дуучин Мик Жаггерийн хэлснээр шинэ цомог нь “The Rolling Stones”-ийн 24 дэх цомог бөгөөд 2021 онд хамтлагийн бөмбөрчин Чарли Уоттсыг нас барснаас хойш гарсан анхны цомог юм байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр Жаггер 10-р сарын 20-нд танилцуулах шинэ цомгийн нэрийн утгыг тайлбарлажээ.
Түүний хэлснээр Hackney Diamonds гэдэг нь залуучуудын хар ярианы хэлээр бол "Лондонгийн Хакни дүүрэгт болж буй үдэшлэг дээр хэн нэгэн танхайрах үед шилнүүдэд юу тохиолддог вэ" гэсэн утгатай аж.
12 дуутай шинэ цомгийг Лондон, Нью-Йорк, Багамын арлуудын студид бичүүлжээ.
Цомгийн эхний дуу болох Angry дууны клип хэдийнээ гарчээ