АНУ Украины хувилбараар Монгол Улсад төрийн эргэлт хийхийг оролдож дарамт үзүүлж байна гэж Буриад Улсын тэргүүн Алексей Цэдэнов Дорнын эдийн засгийн VIII форумын үеэр РИА Новости агентлагт ярьжээ.
“Украинд төрийн эргэлтийг зохион байгуулсан АНУ-ын Төрийн Департементын дэд дарга Виктория Нуланд өдгөө Монголын ард түмнийг бусниулж, залуучуудыг хөдөлгөхийг оролдож байна... Монголд нөхцөлд байдал одоо хүнд байна. АНУ хоёр нүүртэй бодлого хэрэгтэй газраа явуулж байна" гэж Цыденов хэлсэн байна.
Монгол улсын удирдлага, иргэд, тэр дундаа залуучууд өөрсдийг нь зүгээр л ашиглах, залилах гэж байгааг ойлгодог гэдэгт итгэлтэй байгаагаа Цэдэнэв илэрхийлжээ.
"АНУ-ын утсан хүүхэлдэй болохгүй тусгаар тогтносон улс хэвээр үлдэхийн тулд үүнийг эсэргүүцэх хангалттай хүч тэдэнд байгаа гэж найдаж байна. Монголчууд хүчтэй ард түмэн. Үүнийг Чингис хаан тухайн цаг үедээ нотолсон шүүдээ. Чингис хааныг байхад АНУ гэж байгаагүй. Хэрвээ тэр үед АНУ байсан бол Чингис хаан, хэдийн өөрийн болгосон байх байсан гэж бодож байна. Монголчууд одоо ч гэсэн энэ дарамтыг давна” гэж Цыденов дүгнэв.
БНМАУ нь ОХУ-ын Буриадын хувьд стратегийн хамгийн том түнш нь юм.
Дорнын эдийн засгийн VIII форум 2023 оны 9-р сарын 10-наас 13-ны хооронд Владивосток хотод болж байна