Бямба гарагт шилжих шөнө Марокко улсад 7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 2 мянга гаруй хүн амиа алдаж, 2 мянга гаруй хүн бэртэж гэмтжээ. Газар хөдлөлтийн голомт нь Марракешээс баруун өмнө зүгт 80 км-ийн зайд орших Игил мужид байв.
Тус улсын хаан Мохаммед VI газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд зориулан орон даяар гурван өдрийн гашуудал зарлаж, төрийн далбааг хагас бөхийлгөхийг тушаажээ.
Мөн эвдэрч сүйдсэн байшин барилгуудыг сэргээн засварлах хөтөлбөрийг хэрэгжүүлж, орон гэргүй болсон бүх хүмүүст тусламж үзүүлэх салбар хоорондын хороог яаралтай байгуулахыг үүрэг болгожээ.
Эрэн хайх, аврах ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Олон зуун аврагчид, сайн дурынхан гамшгийн голомтод нурангиас нурангин доороос амьд үлдэгсэдийг гаргаж авахаар өөрсдийн амиа хайрлахгүй шаргуу ажиллаж байна
Геофизикчид тооцоолж буйгаар Мароккод газар хөдлөлтийн идэвхжил хэвээр байна. Үүнийг хүн биеэр мэдрэхгүй байж болох ч, тухайлбал, усан сангийн уснаас ажиглагдах аж. Газар хөдлөлтөд өртсөн хэд хэдэн бүс нутагт цахилгаан, усан хангамжийн асуудал үүссээд байна.
Дэлхийн олон улс орон, хүмүүнлэнгийн байгууллагууд гамшгийн үр дагаврыг арилгахад Мароккод туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.