БНАСУ тактикийн цөмийн зэвсгээр тоноглогдсон шинэ шумбагч онгоцоо далайд гаргажээ. Энэ тухай Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA) мэдээлэв.
“Шумбагч онгоцыг далайд гаргах ёслол нь БНАСАУ-ын тэнгисийн цэргийн хүчийг бэхжүүлэхэд шинэ хуудсыг нээлээ" гэж мэдээнд онцолжээ.
Арга хэмжээнд тус улсын удирдагч Ким Жон Ун оролцсон байна.
Одоогоор шумбагч онгоц туршилтаарр далайд гарахаар бэлтгэж байгаа талаар мэдээнд тодруулжээ.
Өмнө нь Умард Солонгосын Ардын арми Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт байрлах командын цэг, нисэх онгоцны буудлуудыг устгах, цөмийн цохилт өгөх тактикийн сургуулилт хийсэн юм.
Мөн Пхеньяны олон улсын нисэх онгоцны буудлаас зүүн хойд чиглэлд хоёр баллистик пуужин харвасан байна