АНУ-ын Үндэсний тагнуулын алба "Smart ePants" төсөлд татвар төлөгчдийн 22 сая доллар зарцуулснаа албан ёсоор баталсны дараа шүүмжлэлд өртөв.
Тагнуулын ажилтнууд сэжигтнийг ухаалаг утас болон бусад хэрэгсэл ашиглан тагнаж чагнах нь тийм ч үр дүнтэй байхаа больсон тул тагнуулын хувьсгалыг жишээлбэл, дуу, дүрс бичлэг хийж, мөн тагнуулын байршлын талаарх мэдээллийг дамжуулах чадвартай ухаалаг дотуур өмд хийж болно гэж шийджээ.
“Smart ePants”-ыг бөс барааны хөгжилд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт гэж танилцуулсан байна. Зөвхөн дотуур өмд төдийгүй цамц, өмд, тэр ч байтугай угааж болдог оймс хүртэл ухаалаг болно гэж төлөвлөж байгаа аж.
Энэ нь ухаалаг хувцас бүтээх анхны оролдлого биш юм.
2013 онд АНУ-ын цэргийнхэн шинжлэх ухааны зөгнөлт бүтээлүүдийн супер баатруудын хувцастай төстэй Talos хослолыг үйлдвэрлэж эхэлснээ зарласан байдаг. Түүний бүтээхэд 80 гаруй сая доллар зарцуулсан ч 2019 онд уг төслийг хаажээ.