Хятадад төрийн албан хаагчдыг Америкийн iPhone утас хэрэглэхийг хориглосон тухай “The Wall Street Journal” эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Нийтлэлд дурдсанаар, хэдэн сарын турш Хятадын албаны хүмүүс iPhone утас хэрэглэхгүй байх албан бус журмыг дагаж мөрдаж байгаа аж.
Сэтгүүлчдийн үзэж байгаагаар энэ нь Вашингтоноос Хятадын компаниуд, тэр дундаа Huawei, ZTE зэрэг компаниудын эсрэг авсан олон тооны хязгаарлалтын арга хэмжээний хариу үйлдэл гэж ойлгож болно.
Үүний зэрэгцээ, нийтлэлд тэмдэглэснээр, Apple компани орлогынхоо 19 орчим хувийг Хятадаас авдаг тул iPhone-ыг хориглосноор тус компанид сөргөөр нөлөөлж эхэлжээ.
Өчигдөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Apple компанийн нэгж хувьцааны ханш 3.6 хувиар унаж, $182.91 орчимд хүрчээ.