АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамаг ижил хүйстэн гэсэн цуурхал тараад нэлээдгүй хугацаа өнгөрсөн.
Харин саяхан Обамагийн залуудаа үерхэж байсан найз охиндоо бичсэн захидал олдож дээрх явганы нотолгоо болоод байгаа бололтой.
Залуу Барак коллежид сурч байхдаа Алекс Макнир хэмээх бүсгүйтэй үерхэж байжээ. Түүний найз охиндоо бичсэн захидалд: "Ижил хүйстний бэлгийн харьцааны тухайд гэвэл би үүнийг жинхэн бодитоос өөрийгөө холдуулах гэсэн оролдлого, магадгүй дэлхийн амьдралын төгсгөлгүй тэнэглэлээс татгалзах оролдлого гэж үзэж байгаагаа хэлэх ёстой. Би өдөр бүр эрчүүдтэй энгэр зөрүүлдэг, гэхдээ төсөөллөөр. Ойлгож байна уу" хэмээсэн байна.
Гэтэл ердөө хэдхэн хоногийн өмнө Америкийн телевизийн алдарт хөтлөгч Такер Карлсоны шинэ нэвтрүүлгээр Барак Обаматай дотно харилцаатай байсан гэх Ларри Синклер хэмээх эрийн илэн далангүй ярилцлага шуугиан тариад байна.
Ларри Синклэр 1999 онд Чикаго хотод АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгч Барак Обаматай хар тамхи хэрэглэсэн байхдаа бэлгийн харьцаанд, орсон тухай ярилцлагадаа дурджээ.
Обама тэр үед Иллинойс мужаас сонгогдсон сенатор байжээ. Ларри Синклэйр: "Надад "сэргэх" зүйл хэрэгтэй гэж хэлэхэд Обама намайг кокаин хайж байгааг ойлгоод, хаанаас авахаа мэдэж байна гэсэн.
Би түүнийг Иллинойс мужийн сенатор, улс төрч гэдгийг төсөөлөө ч үгүй. Харин түүнийг гэрлэсэн, гэр бүлд нь бага зэрэг асуудалтай гэдгийг л мэдэж байсан.
Бид хар тамхи авахаар лимузинээр явсан. Кокаины 250 долларыг би өөрөө Обамад өгсөн. Гэхдээ тэр үдэш ганцхан кокаинаар дууссангүй л дээ.
Санаачлагыг би гартаа авсан. Тэгээд үргэлжлүүлэх боломжтой эсэхийг мэдэхийн тулд би түүний гуяыг илж эхэлсэн. Тэгээд бүх зүйл миний хүссэнээр болсон. Лимузин доторх секс болон хар тамхины шөнө болсон" гэж Синклер ярьжээ.
Түүний үгээр болсон явдалд Обама огт цочирдоогүй гэнэ.
“Баракийн хувьд эл явдал анхны нь тохиолдол биш гэдэг нь тодорхой байсан. Мөн сүүлчийнх биш гэдэгт би итгэлтэй байна" гэж Синклер тодруулсан байна.
Маргааш нь Обама Синклерийн байрлаж байсан зочид буудалд иржээ. Өнгөрсөн шөнийн явлыг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа нь илт байсан гэж Синклер ярьжээ.
Синклер энэ түүхийг анх 2008 онд Обамагийн сонгуулийн кампанит ажлын үеэр ярихаар шийдсэн боловч маш цөөхөн хүн сонирхсон аж.
Түүнд яриагаа батлах зүйл байгаа тул хүмүүс итгээгүй байна.
Үүнээс гадна Синклер өөрөө тийм ч итгэл төрүүлэх хүн биш аж.Тэрбээр хуурамч бичиг баримт үйлдэх, залилан мэхлэх, хулгай хийх гэсэн гурван төрлийн зүйл ангиар ял авч, Колорадо, Флорида, Аризона мужуудад шоронд хоригдож байжээ.
Тийм ч учраас Такер Карлсон нэьтрүүлгийнхээ өмнө дээрх түүх үнэн эсэх болохыг үзэгчид өөрсдөө шийдэхийг анхааруулжээ.
Үүнээс гадна 1990-2000-аад оны үед Барак Обамам Чикагогийн ижил хүйстнүүдийн бааранд байнга зочилдог байсан тухай тэндхийн ажилтнууд сэтгүүлчдэд ярьсан байдаг.