Хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Арменийн засаг захиргаа гал зогсоож, зэвсэглэлээ бүрэн хурааж, хүлээн зөвшөөрөгдөөгүй бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрээс хүнд техникээ гаргах шийдвэр гаргажээ.
“Азербайжан улс Уулын Карабах дахь терроризмын эсрэг ажиллагааны бүх зорилгодоо 24 цагийн дотор хүрлээ” гэж Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ мэдэгдэв.
Олон улсын зуучлагчид Уулын Карабахын арменчуудын эрх, аюулгүй байдлыг хангах асуудлаар нэн даруй хэлэлцээ хийхийг шаардаж байна
Хэлэлцээр есдүгээр сарын 21-нд Степанакертээс / хүлээн зөвшөөрөгдөөгүйУулын Карабах Бүгд Найрамдах улсын нийслэл/ 100 км-ийн зайд орших Евлах хэмээх жижиг хотод болно.
Үүний зэрэгцээ, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян армен үндэстэнд хандаж хэлсэн үгэндээ, Уулын Карабахын салан тусгаарлагчид болон Азербайжаны хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулахад Ереван оролцоогүй гэж мэдэгджээ.
Түүний үзэж байгаагаар уг баримт бичигт ашигласан үг хэллэг, тухайлбал тус бүс нутагт Арменийн арми байгаа тухайгаас үзэхэд Карабахын эсрэг хийсэн Азербайжаны хамгийн сүүлийн довтолгооны гол зорилго нь Арменийг зэвсэгт мөргөлдөөнд татан оролцуулж, тусгаар тогтнолд нь халдах оролдлого байсныг тодорхой харуулж байна.
Хүлээн зөвшөөрөгдөөгүй бүгд найрамдах улсад Армены ямар ч арми байхгүй гэж Пашинян онцолжээ.
Уулын Карабахад эхлүүлсэн Азербайжаны армийн энэ удаагийн цэргийн ажиллагаа нэг хоног гаруй үргэлжилжээ.
Баку үүнийг терроризмын эсрэг ажиллагаа гэсэн бол Ереван дайралтыг Карабахын армен үндэстнүүдийн хоморголон устгал гэж нэрлэжээ.
Хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах улсын Арменийн засаг захиргааны мэдээлснээр, өнгөрсөн 24 цагийн дотор 27 хүн, түүний дотор хоёр энгийн иргэн амиа алдаж, 150 орчим хүн шархадсан байна.
Арменийн эрх баригчид 32 хүн нас барж, 200 гаруй хүн шархадсан тухай лхагва гарагт мэдээлэв.
Өнгөрсөн шөнө галын шугамаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас нүүлгэн шилжүүлэх ажиллагааг Оросын энхийг сахиулагчид хийсэн гэж мэдэгдсэн байна.
Бүс нутгийн армен хүн ам Азербайжаны эрхшээлд орох хүртэл Азербайжан цэргийн ажиллагаагаа зогсоохгүй гэдэгдээ шийдэмгий байв.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен нар Бакуд хандан галаа нэн даруй зогсоохыг уриалжээ.
Тэгвэл ЕХ-ны эрх баригчид Уулын Карабах дахь хурцадмал байдлыг буруушаасан бол Азербайжаны үйл ажиллагааг Турк дэмжсээр байна.
Ереванд эсэргүүцлийн жагсаал өрнөж, Степанакерт хот үймээнд автжээ.
Энэ үеэр Ереван хотод олон мянган хүн засгийн газраасаа Карабахын арменчуудыг хамгаалах шийдвэртэй арга хэмжээ авахыг шаардаж байна.
Зарим нь 24 цагийн турш гудамжинд жагсаж, Засгийн газрын ордны ойролцоо цагдаа нартай мөргөлдөж, хүний амь нас ч хохирсон байна.
Арменийн тэргүүн Никол Пашинян Бакугийн үйлдлийг үндэстний цэвэрлэгээ гэж нэрлэсэн ч олон арменчуудын үзэж байгаагаар Арменийн эрх баригчид үүнийг зогсоохын тулд юу ч хийхгүй байна.
Жагсагчид Пашиняныг урвагч хэмээн нэрлэж, огцрохыг шаардаж байна.
Уулын Карабах дахь Арменийн эрх баригчид зэвсэг хураах шийдвэр гарахаас өмнө лхагва гарагт ард иргэдээ Азербайжаны цэргийн түрэмгийллээс зугтахгүй байхыг уриалжээ.
Степанакерт хотын дарга мэдэгдэлдээ "Одоогоор энэ шаардлагагүй, зүгээр л аюулгүй байдлын дүрмийг дагаж, хонгил, бөмбөгний хоргодох байранд хоргодох хэрэгтэй" гэжээ.
Гэрчүүдийн ярьснаар хот үймээн самуунд автсан байна.
Мөргөлдөөн юунаас эхэлсэн бэ?
Уулын Карабахын мөргөлдөөний орчин үеийн түүх нь 1980-аад онд Горбачёвын өөрчлөн байгуулалт, ЗХУ-ын мэдэлд байдаг ард түмний дунд үндэстэн хоорондын ижил тастэй байдал гэсэн үзэл улам бүр түгээмэл болсноор эхэлдэг.
Уулын Карабах автономит муж нь Азербайжаны ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан боловч гол төлөв армен үндэстнүүд амьдардаг байв. 1980-аад оны сүүлээр арменчууд ЗХУ-ын удирдлагад хандан тэднийг Арменийн ЗСБНХУ-ын харьяанд шилжүүлэх хүсэлт гаргасан юм.
Орон нутгийн армен үндэстний Арментай нэгдэх хөдөлгөөн азербайжанчуудын дургүйцлийг хүргэжээ. Хоёр үндэстний хоорондох мөргөлдөөний үр дүнд удалгүй Армен болон Карабахаас азербайжанчууд дүрвэж хүргэж, хоэим нь буюу 1988 оны 2-р сард Азербайжаны Сумгайт хотод арменчуудын амьдардаг дүүргийг сүйтгэхэд хүргэсэн байна.
Тухайн ЗХУ-ын эрх баригчид асуудлыг хүчээр шийдэж, хоёр талын үндэсний хөдөлгөөний төлөөлөгчдийг баривчилсан явдал нь Карабах, Армени, Азербайжаны ард түмний дургүйцлийг улам дэвэргэж, хоёр бүгд найрамдах улсын хоорондын дайсагналыг улам асаажээ.
1990 оны 1-р сард Баку хотод арменчуудын амьдардаг дүүргүйдийг сүйтгэж, хэдэн арван армен хүн нас барсан үйл явдлын дараа ЗХУ-ын эрх баригчид Азербайжаны нийслэлд цэрэг оруулсан байна.
1991 онд ЗХУ задран унаснаар Карабахын төлөөх тэмцэл шинэ шатанд орж, талууд зэвсэгт мөргөлдөөнд шилжжээ.
2020 онд Карабахын хоёрдугаар дайны дүнд Азербайжан Уулын Карабахын нэлээд газар нутгийг өөрийн мэдэлд буцаан авсан боловч зарим хэсэг нь Армений нутаг хэвээр үлдсэн.
Өнөөдрийг хүртэл Баку бүс нутагт бүрэн хяналт тавихын төлөө тэмцсээр ирсэн.