Сүүлийн нэг сарын хугацаанд дэлхий даяар COVID-19-ийн 1.5 сая орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 28 хоногтой харьцуулахад 63 хувиар өссөн байна гэж ДЭМБ мэдээлэв.
“Сүүлийн 28 хоногийн хугацаанд (2023 оны 7-р сарын 24-өөс 8-р сарын 20 хүртэл) ДЭМБ-ын зургаан бүс нутагт / Африк, Америк, Зүүн өмнөд Ази, Европ, Зүүн Газар дундын тэнгис, Номхон далайн баруун хэсэг/ "ковид-19"-ийн 1.5 сая орчим шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр мянга гаруй хүн нас барсан нь өмнөх 28 хоногтой харьцуулахад 63 хувиар нэмэгдсэн байна" гэж баримт бичигт дурджээ.
Дэлхий даяар шинжилгээ болон халдварын мэдээллүүд буурч байгаатай холбоотойгоор одоогоор бүртгэгдсэн тохиолдлууд халдварын түвшин бодитоор тусгагдаагүй гэж ДЭМБ тооцсон байна.
2023 оны наймдугаар сарын 30-ны байдлаар дэлхий даяар нийт 769 сая гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 6.9 сая гаруй хүн нас баржээ.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус 5-р сард хэлэхдээ, "ковид-19"-ийн улмаас нас барсан хүмүүсийн бодит тоо дор хаяж 20 сая гэсэн юм.