Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Лихтенштайн, Канад Улсын Байнгын төлөөлөгчийн газраас хамтран зохион байгуулсан Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын албан бус сүлжээний арга хэмжээнд оролцов.
Гадаад хэргийн эмэгтэй сайд нар энэ жил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы ерөнхий сэдэвтэй уялдуулан олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, энх тайван, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын төлөөх жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн хүчин чармайлтаа нэгтгэх асуудлаар саналаа солилцов.