Бельгид өвчтөнийг дэрээр дарж алсан эмч нарын хэргийн мөрдөн шалгах материал олон нийтэд ил болжээ.
Уг хэрэг 2022 онд гарсан байна. 36 настай Алексина Ваттиер эцсийн шатандаа орсон хорт хавдартай байсан бөгөөд сүүлийн хэдэн сар тэвчихийн аргагүй өвдөлтөөр шаналж байжээ.
Бельги бол эдгэршгүй хүнд өвчтэй хүмүүс эмнэлгийн тусламжтайгаар (евтаназийн аргааар) амьдралаа сайн дураараа дуусгахыг зөвшөөрдөг хуултай цөөн улсын нэг.
Тиймээс Ваттиер зовлонгоосоо ангижирхаар шийдэн эвтанази хийх зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуржээ.
Эмч, хоёр сувилагчийг уг ажиллагааг хийлгэхээр өвчтний гэр рүү илгээсэн боловч бүх зүйл төлөвлөсний дагуу болоогүй байна.
Эмч нар үхэлд хүргэдэг эмийн тунг хангалтгүй хэмжээгээр авч ирснээс болж өвчтөн амьсгал хураахгүй байжээ.
Эмнэлгийн багийнхны хэлсэнчлэн "санаанд оромгүй, эвгүй нөхцөл байдалд" тулгарсан тэд өвчтөнийг орон дээр байсан дэрээр нь дарж алсан байна.
Шүүх эмнэлгийн шинжээчид талийгчийн амьгалыг боосон шинж тэмдэг илэрсэн тул цагдаагийн байгууллагад мэдэгджээ.
Мөрдөн шалгах ажиллагаа эхэлсний дараа Ваттиерийн нөхөр охин хоёр эмнэлгийн байгийнхныг хүн амины хэрэгт буруутган хууль сахиулах байгууллагад өргөдөл гаргажээ.
Хэргийг Льежийн шүүхэд шилжүүлсэн байна