Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Apple ID-ийн нэрийг өөрчлөнө

Apple компани Apple ID-ийг  /хэрэглэчийн бүртгэл/ Apple Account болгон өөрчлөх бодолтой байгаа тухай MacRumors цахим хуудас  эх сурвалжийг иш тэтэн  мэдээлэв.
2024-03-01

Их Британид III Чарльз хааныг нас барахад бэлтгэж эхэлжээ

Их Британийн эрх баригчид саяхан хорт хавдартай гэж оношлогдсон III Чарльз хаан нас барсан тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулжээ. Энэ тухай Express мэдээлэв.
2024-03-01

Газын зурваст хүнсний тусламж хүлээж байсан хүмүүс рүү гал нээсний улмаас 100 наруй хүн нас барсан асуудлаар НҮБ-ын-ын Аюулгүйн Зөвлөл байр сууриа илэрхийлэхэд АНУ саад болжээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Газын зурвасын хойд хэсэгт хүмүүнлэнгийн тусламж хүлээж байсан хүмүүс рүү гал нээсний улмаас 100 гаруй палестин хүн амиа алдсан тухай мэдээлэлд түгшиж буйгаа илэрхийлсэн мэдэгдэл гаргахад АНУ саад болжээ.
2024-03-01

Bild: Барууны орнуудын тодорхой тооны цэрэг Украинд хэдийнээ иржээ

Тус хэвлэлд мэдээлснээр барууны орнуудын тодорхой  тооны цэргийн албан хаагчид Киевийн хяналтад байгаа нутаг дэвсгэрт хэдийнээ ирсэн бөгөөд Украины Зэвсэгт хүчинд өндөр технологийн зэвсэг болох агаарын довтолгооноос хамгаалах систем, далавчит пуужингийн программчлах чиглэлээр тусламж үзүүлж байна.
2024-02-29

Алдарт жүжигчин Ален Делоны гэрээс 70 гаруй галт зэвсэг, 3 мянга гаруй сум олджээ

Дэлхийн кино урлагийн  домог, Фрөнцын  алдарт жүжигчин Ален Делоны Души тосгон дахь байшингаас  хамгаалалтын албаныхан  70 гаруй галт зэвсэг, 3 мянга гаруй сум олсон гэж Parisien мэдээлэв.
2024-02-28

Оросын шоронгийн 100 мянга гаруй хоригдлыг  Украины дайнд  илгээжээ

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эх сурвалжаа дурдан мэдээлж буйгаар өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй хоригдлууд фронтод дайтжээ.
2024-02-28

ОХУ гуравдугаар сарын 1-нээс бензины экспортоо зогсооно

ОХУ-ын Засгийн газар  2024 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн зургаан сар бензин экспортлохыг хориглов. Энэ тухай РБК эх сурвалжаас иш татан мэдээл.
2024-02-28

iPhone утсаа будаанд хийж хатаахгүй байхыг Apple компани анхаарууллаа.

"Шингэн илэрсэн" гэсэн анхааруулга авсан тохиолдолд iPhone утсаа будаанд хийхгүй байхыг Apple компани хэрэглэгчдэд.албан ёсоор анхаарууллаа.
2024-02-26

Эхнэрийнхээ ажил хэргийн яриаг чагнаад саятан болжээ

АНУ-ын Хьюстон хотын оршин суугч эхнэрийнхээ албаны яриаг чагнаж 1.76 сая долларын хууль бус ашиг олжээ.
2024-02-26

Олсноо олонтойгоо хуваалцах нь

Австрийн иргэн, 32 настай бүсгүй Марлен Энгельхорн 25 сая евро өвлөж авсан бөгөөд түүнийхээ ихэнхийг хүмүүст тараах хүсэлтэй байгаа аж. Тэрбээр энэ их хөрөнгийг эмээгээсээ өвлөж авчээ. Түүний өвөг дээдсийн нэг нь Германы үйлдвэрийн эзэн Фридрих Энгельхорн байж. Энэ хүн XIХ зууны дундуур буюу 1865 онд BASF гэдэг концерн үүсгэн байгуулсан нь одоо ч дэлхийд химийн хамгийн том компани гэгдсээр буй юм байна. Өнгөрсөн 160 жилд Фридрихийн үр хойч нь түүний хөрөнгийг өсгөн арвижуулсаар өнөө үед хүрч ирсэн байх юм. “Forbes” сэтгүүл одоогийн хөрөнгийг нь 4.2 тэрбум ам.доллар гэж үнэлжээ. Марлений эмээ, компанийг үүсгэн байгуулагчийн жич хүүгийн гэргий 2022 онд 94 насандаа өөд болсон байна.
2024-02-26

Оросын арми санамсаргүйгээр өөрийн тагнуулын онгоцоо сөнөөжээ

Оросын арми 275 сая фунт стерлингийн үнэ бүхий өөрийн тагнуулын онгоцоо санамсаргүйгээр буудаж унагажээ. Зөвлөлтөд үйлдвэрлэсэн А-50 онгоцыг 2022 онд Оросын армийн эзэлсэн  Мариуполь хотоос харвасан пуужин  сөнөөсөн байна. Онгоц Азовын тэнгисийн ойролцоо унажээ.
2024-02-26

Жорж Робертсон: 20 жилийн өмнө миний уулзаж байсан Путин одоогийн Путинаас тэс өөр хүн

20 жилийн өмнө НАТО-той эвсэхийг эрмэлзэж, олон улсын хамтын аюулгүй байдлын тухай ярьж байсан ОХУ-ын Ерөнхийлөгч Путин одоогийн Путнаас тэс өөр хүн байсан гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Жорж Робертсон BBC агентлагад өгсөн ярилцлагадаа дурджээ.
2024-02-23

“Путин надад баяр хүргэх гэж утасдвал би харилцуураа авахгүй”

Финлянд улс НАТО-д элссэнийхээ дараа анхны Ерөнхийлөгчөө сонголоо. Тус улсын Ерөнхий сайд байсан Александр Стубб Гадаад хэргийн сайд асан Пекк Хаавистотой сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж, долоон жил завсарлаад улс төрд эргэн ирэв. Украин руу Орос довтолсноос үүдэн улс оронд нь бий болсон нөхцөл байдал түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөд хүргэсэн гэж тэрбээр ярьсан байна. Сонгуулийн дүн гарсны дараа “Ерөнхийлөгч байх нь миний хувьд аугаа их нэр төрийн хэрэг” гэж Стубб хэлжээ
2024-02-23

Навальный амиа алдсан нь өнөөгийн Оросын тодорхой дүр зураг боллоо

Алексей Навальный энэ сарын 16-нд тодорхой бус шалтгаанаар гэнэт нас барсныг Оросын Ямало-Ненецийн тойргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба мэдээлэв. Тэрбээр 19 жил хоригдох ял аваад “Туйлын чоно” хэмээх хамгийн хатуу дэглэмтэй шоронд хоригдож байсан юм. Салхинд түр гарсныхаа дараа бие нь муудаж, улмаар ухаан алдсан түүнийг эмнэлгийн түргэн тусламж ирээд ч аварч чадаагүй аж. Навальныйн эрүүл мэнд хэвийн байсан гэх мэдээлэл бий ч түүний үхлийн талаар хэн ч ямар нэг тайлбар хийхгүй байна
2024-02-22

Калифорни мужид аадар борооны улмаас үер бууж байна

АНУ-ын Калифорни мужид сүүлийн хэдэн өдрийн турш үргэлжлэн орсон борооны улмаас 152-254 мм бороо орсон ба Лос Анжелес хотын төв хэсгээр 300 орчим мм-т хүрчээ. Энэ нь 1998 оны хоёрдугаар сард хамгийн их хур тундастай жилээс хойш тохиолдож байгаагүй үзэгдэл юм.
2024-02-22

Шүүх Соёлын сайд асан Arystanbek Mukhamediuly-ын хорих ялыг нэмлээ

БНКУ-ын Үндэсний музейн захирал байх үедээ төсвийн хөрөнгөөс 221 мянган тэнгэ /1,675,000 төг орчим/ хувьдаа завшсан хэргээр Өнгөрсөн онд 8 жилийн ял авсан Казакстаны  соёлын сайд асан Arystanbek Mukhamediuly-д энэ оны 2 дугаар сарын 13-ны өдөр хахуулийн хэрэгт нь дахин 3 жилийн хорих ялыг оноолоо.
2024-02-21

Шоронд нас барсан Алексей Навальныйгийн цогцсыг одоо болтол төрөл төрөгсдөд нь өгөөгүй байна

Навальныйгийн нас барсан явдлыг шалгаж байгаа мөрдөн байцаагчидын тайлбарлсанаар "химийн шинжилгээ" хийж байгаа бөгөөд энэ нь  маш их цаг хугацаа шаардагддаг тул цогцсыг дор хаяж  дахин хоёр долоо хоног байлгана гэжээ.
2024-02-20

БНСУ-д 6.5 мянган эмч Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн халагдах өргөдлөө өгчээ

Өмнөд Солонгосын нийт  “резидент эмч нарын” тэн хагас нь (6.5 мянган хүн) эрх баригчдын их дээд сургуулиудад анагаах ухааны мэргэжил олгох квотыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэн огцрох өргөдлөө өгчээ. Энэ тухай БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны мэдээллээс иш татан Yonhap агентлаг мэдээлэв.
2024-02-20