Өмнөд Солонгосын нийт резидент эмч нарын тэн хагас нь (6.5 мянган хүн) эрх баригчдын их дээд сургуулиудад анагаах ухааны мэргэжил олгох квотыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэн огцрох өргөдлөө өгчээ. Энэ тухай БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны мэдээллээс иш татан Yonhap агентлаг мэдээлэв.
Мэдээнд дурдсанаар БНСУ-д 13 мянга орчим резидент эмч, дадлагажигч байдаг. Эрх баригчидын онцолж байгаагаар хөдөө орон нутаг эмч нар дутагдалтайгаас гадна хэд хэдэн нарийн мэргэжлийн боловсон хүчин нэн шаардлагатай байгаа аж.
Харин эмч нарын үзэж буйгаар .квотыг нэмэгдүүлэх нь бүс нутагт болон мэргэшлийн ялгааны асуудлыг шийдэж чадахгүйгээс гадна боловсрол, үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж, өрсөлдөөн ихсэж, эмч нарын орлого ч буурна.
Эрүүл мэндийн дэд сайд Пак Мин Су хэлэхдээ, 757 "резидент эмчид" ажилдаа эргэн орох тушаал өгсөн байна. Уг тушаалыг зөрчсөн тохиолдолд гурван жил хүртэл хорих ял оноож болох бөгөөд ажиллар лицензийг нь цуцалж ч магадгүй гэнэ.
Өмнөд Солонгос нь нэг өвчтөнд ногдох эмчийн хүртээмжээрээ Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын орнууд дунд хамгийн сүүлд ордог. Тиймээс тус улсын засгийн газар анагаахын сургуульд элсэгчдийн тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байдаг.
Тус улсад эмчийн мэргэжил хамгийн өндөр цалинтай мэргэжлүүдийн нэг тул квотыг өргөтгөх төлөвлөгөө нь анагаахын сургуулиудын дунд шуугиан тариад байна.
Олон нийтийн санал асуулгаар жирийн иргэдийн дийлэнх нь Засгийн газрын санааг дэмжижээ.