"Шингэн илэрсэн" гэсэн анхааруулга авсан тохиолдолд iPhone утсаа будаанд хийхгүй байхыг Apple компани хэрэглэгчдэд.албан ёсоор анхаарууллаа.
Энэ тухай Apple-ийн бүтээгдэхүүний талаарх мэдээлсэн Macworld-ын тайланд онцолсон байна.
Усанд унагасан утсаа түүхий будаанд хийдэг гэх яриа байдаг ч үр дүн нь эргэлзээтэй байсаар ирсэн.
2014 онд Electronic Device Rescue компаниас хийсэн нэгэн судалгаагаар гар утсаа будаанд хийж хатаах нь ил орхиж хатаахаас хамаагүй бага үр дүнтэй байжээ.
Тэгээхр Apple дараах зүйлийг зөвлөж байна.
iPhone хэрэглэгч "шингэн илэрсэн" гэсэн дохио авсан боол энэ нь ихэвчлэн Lightning холбогч эсвэл USB-C холбогчоос шингэн илэрсэн гэсэн үг юм.
Энэ тохиолдолд таны утас нойтон байвал цэнэглэхгүй байхыг зөвлөдөг ч утасны арын хэсэг хуурай тайвал утасгүй цэнэглэгч ашиглаж болно.
Хэрэв таны iPhone норсон бол "илүүдэл шингэнийг арилгахын тулд холбогч талыг доош нь харуулан" гар дээрээ товшиж, хуурай газар тавиад 30 минутын дараа дахин цэнэглэхийг оролд.
Хэрэв шингэний тухай анхааруулга үргэлжлүүлэн гарсаар байвал агаарын урсгал багатай хуурай газар 24 цаг орхихыг Apple зөвлөж байна. Урьдын адил цэнэглэхгүй байвал кабель болон адаптераа салгаад дахин холбоно уу.
Харин юу хийж болохгүй вэ?
Apple-ийн үзэж байгаагаар iPhone хэрэглэгчид утас хатаахдаа гадны дулааны эх үүсвэр эсвэл шахсан агаар" ашиглах ёсгүй. Мөн холбогчийг хатаахын тулд хөвөнтэй мод эсвэл цаасан алчуур зэргийг хэрэглэхийг зөвлөдөггүй. Эцэст нь утсаа ууттай будаанд хийхгүй байхыг Apple зөвлөжээ. "Учир нь цагаан будааны жижиг хэсгүүд таны iPhone-г гэмтээж болзошгүй" гэжээ.
Apple-ийн бүх iPhone 7 болон түүнээс хойшхи загварууд нь ус болон тоос шороонд тэсвэртэй. Лабораторийн шинжилгээгээр хамгийн сүүлийн үеийн утаснууд (iPhone 12 ба түүнээс хойшхи) 6 метрийн гүнд 30 минутын турш усанд унахад тэсвэртэй юм байна.