Их Британийн эрх баригчид саяхан хорт хавдартай гэж оношлогдсон III Чарльз хаан нас барсан тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулжээ. Энэ тухай Express мэдээлэв.
Нийтлэлд бичсэнээр төлөвлөгөөг “Menai Bridge” /Менай гүүр/ гэж нэрлэжээ.
Менай гүүр нь Уэльсд байдаг дүүжин гүүр бөгөөд III Чарльз 64 жил 44 хоног Уэльсийн ханхүү байсан учир төлөлвлөгөөг ийнхүү нэрлэжээ.
Түүхийг сөхвөл VI Жорж хааныг нас барахад Букингемийн ордныхон шилжүүлэгчийн операторууд мэдээг эрт сонсохоос урьдчилан сэргийлэн "Хайд Паркын булан" гэсэн үг хэрэглэжээ. Эдинбургийн гүн, хунтайж Филиппийн үхлийн нууц үг нь "Форт гүүр ажиллагаа” байсан бол II Элизабетыг нас барахад нууц үг нь "Лондонгийн гүүр нурсан" гэдэг үгийг ашиласан байна.
“Менай гүүр”төлөвлөгөөнд хааныг нас барсныг хэрхэн зарлах, албан ёсны гашуудлын үеэр яамар арга хэмжээ болох, төрийн оршуулга хэрхэн явагдах зэргийг тодорхой тусгажээ.
Төлөвлөгөөний дагуу, хааны нас барсан тухай Ерөнхий сайд болон бусад гол албан тушаалтнууд хамгийн түрүүнд мэдэж, дараа нь телевизээр шууд зарлах юм байна.
Үүний дараа ханхүү Уильям хаанаар өргөмжлөгдөж, ард түмэндээ хандан үг хэлнэ.
Хоёрдугаар сарын эхээр Британийн 75 настай хаан хорт хавдартай болох нь тогтоогдсон.
III Чарльз хорт хавдрын химийн эмчилгээнээс татгалзаж, ургамлууд болон уламжлалт анагаах ухаанаар явж магадгүй гэж хэвлэлүүд бичжээ.