БНКУ-ын Үндэсний музейн захирал байх үедээ төсвийн хөрөнгөөс 221 мянган тэнгэ /1,675,000 төг орчим/ хувьдаа завшсан хэргээр Өнгөрсөн онд 8 жилийн ял авсан Казакстаны соёлын сайд асан Arystanbek Mukhamediuly-д энэ оны 2 дугаар сарын 13-ны өдөр хахуулийн хэрэгт нь дахин 3 жилийн хорих ялыг оноолоо.
Түүний эхнэр Ghalia Ysqaqova нөхрийнх нь хэргийг шүүх шүүгчид авлига өгөх зорилгоор 460 мянган ам.долларыг хуульчдаа өгсөн нь нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг хахууль авахад зуучилсан хэмээн 6 сар, хуульч Mustaqim Toleev-д 6 жил 8 сарын хорих ялыг тус тус оногдуулаад байна.
Шүүхээс Arystanbek Mukhamediuly болон түүний эхнэрийг төрийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хориглосон бол хуульчид нь мэргэжлээрээ ажиллах эрхийг 10 жилээр хориглолоо.
Эх сурвалж: https://www.azattyq.org/a/32817906.html